Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Гадаад харилцааны ажилтнууд ажил хаяв
Израйлийн Гадаад харилцааны яамны ажилтнууд бүх нийтийн ажил хаялт зарласан тухай “NEWSru Israel” сайт мэдээлж байна. Үүний улмаас Израйлийн түүхэнд анх удаа хилийн чанад дахь бүх төлөөлөгчийн газар, түүний дотор НҮБ болон олон улсын бусад байгууллага дахь төлөөллийн газрууд нь хаагджээ.
Өнгөрсөн ням гарагт Израйлийн үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос ГХЯ-ны бүх ажилтнуудад ажлын байраа хаяж явах заавар өгсний дараа ажил хаялт эхэлсэн байна. Энэ зааврыг Израйлийн Элчин сайдын яам байрладаг дэлхийн 103 улс тэдгээрийн дотор Вашингтон, Лондон, Парис хот дахь төлөөлөгчийн газартаа ч явуулсан болохоор тэд мөн хаагдлаа. Үүний дээр үйлдвэрчний эвлэлийн удирдлагаас Израйлийн Гадаад хэргийн сайд Авигдор Либерман болон түүний багийнхныг Гадаад харилцааны яамны байранд оруулахгүй байхыг тушаажээ.
Засгийн газраас яамны ажилтнуудын цалинг хасах гэж байгаа болон ажилтнууд, үйлдвэрчний эвлэлтэй хамтарсан тохиролцоонд хүрч гарын үсэг зурахгүй байгааг эсэргүүцэн ийнхүү ажил хаялт зарласан аж.
Ажил хаялтын улмаас Ерөнхий сайд Биньямин Нетаньягу Төв Америкийн орнуудад хийх ёстой байсан албан ёсны айлчлалаа цуцлав.
Ажил хаялт хэр удаан үргэлжлэх талаар мэдээ үгүй байна.



Израйлийн Гадаад харилцааны яамны ажилтнууд бүх нийтийн ажил хаялт зарласан тухай “NEWSru Israel” сайт мэдээлж байна. Үүний улмаас Израйлийн түүхэнд анх удаа хилийн чанад дахь бүх төлөөлөгчийн газар, түүний дотор НҮБ болон олон улсын бусад байгууллага дахь төлөөллийн газрууд нь хаагджээ.Өнгөрсөн ням гарагт Израйлийн үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос ГХЯ-ны бүх ажилтнуудад ажлын байраа хаяж явах заавар өгсний дараа ажил хаялт эхэлсэн байна. Энэ зааврыг Израйлийн Элчин сайдын яам байрладаг дэлхийн 103 улс тэдгээрийн дотор Вашингтон, Лондон, Парис хот дахь төлөөлөгчийн газартаа ч явуулсан болохоор тэд мөн хаагдлаа. Үүний дээр үйлдвэрчний эвлэлийн удирдлагаас Израйлийн Гадаад хэргийн сайд Авигдор Либерман болон түүний багийнхныг Гадаад харилцааны яамны байранд оруулахгүй байхыг тушаажээ.
Засгийн газраас яамны ажилтнуудын цалинг хасах гэж байгаа болон ажилтнууд, үйлдвэрчний эвлэлтэй хамтарсан тохиролцоонд хүрч гарын үсэг зурахгүй байгааг эсэргүүцэн ийнхүү ажил хаялт зарласан аж.
Ажил хаялтын улмаас Ерөнхий сайд Биньямин Нетаньягу Төв Америкийн орнуудад хийх ёстой байсан албан ёсны айлчлалаа цуцлав.
Ажил хаялт хэр удаан үргэлжлэх талаар мэдээ үгүй байна.




0 Сэтгэгдэл
























