Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Малайзын хатан хаан гашуудсан шинжгүй, гольф тоглож явна
Малайзын онгоцыг эрж хайх ажилд дэлхий нийтээр анхаарч, амьд гарах найдваргүй хэмээн албан ёсоор зарласан ч ар гэрийнхний горьдлого найдвар нь тасрахгүй зорчигчдын төлөө сэтгэл түгшин хүлээж байхад тус улсын хатан хаан харин их л баяр хөөртэй гольф тоглосон шигээ цагийг зугаатай өнгөрүүлж буй нь хэвлэлийн дуранд өртжээ. Малайзын хатан хаан өчигдөр Куала Лумпур дахь “Glenmarie Golf & Country Club”-т Евроазийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс өмнө хэсэг гольф тогложээ. Түүний байдлаас харвал улс орон даяар санаа чилээн харж байгаа МH 370 дугаар нислэг, түүнд сууж явсан Малайзын 38 иргэний амь насны төлөө огтхон ч сэтгэл зовсон шинжгүй , инээж баясч явна.
Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт очиж осолдсон гэж үзэж байгаа онгоцны сүйрсэн хэсгүүд байж болзошгүй гэж таамаглаж буй 122 обьектын зургийг хиймэл дагуулаас аваад байна. Эдгээр зүйлсийг өмнө нь 622 мянган хавтгай дөрвөлжин буюу Их Британийн газар нутгаас зургаа дахин том талбайд хайж байсан бол одоо илүү нарийвчилж 400 километр хавтгай дөрвөлжин талбайд эрэл хийж байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн онгоц алга болсон өдрийн тухай нэг шинэ мэдээлэл гарсан нь онгоц нислэгийн радараас гарч, холбоо тасарсны дараа баруун тийш буцаж эргээд Малайн хойг дээгүүр Энэтхэгийг чиглэн ниссэ нь Малайзын цэргийн радарт мэдэгджээ. Гэвч цэргийнхэн үүнийг огтхон ч сэжиглээгүй, нислэгийн төвөөс ийм чиг үүрэг авсан гэж ойлгосон учраас онгоц яагаад буцаж нисэв гэдгийг асууж тодруулалгүй өнгөрүүлсэн гэдгээ парламентын өмнө хүлээжээ.




Малайзын онгоцыг эрж хайх ажилд дэлхий нийтээр анхаарч, амьд гарах найдваргүй хэмээн албан ёсоор зарласан ч ар гэрийнхний горьдлого найдвар нь тасрахгүй зорчигчдын төлөө сэтгэл түгшин хүлээж байхад тус улсын хатан хаан харин их л баяр хөөртэй гольф тоглосон шигээ цагийг зугаатай өнгөрүүлж буй нь хэвлэлийн дуранд өртжээ. Малайзын хатан хаан өчигдөр Куала Лумпур дахь “Glenmarie Golf & Country Club”-т Евроазийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс өмнө хэсэг гольф тогложээ. Түүний байдлаас харвал улс орон даяар санаа чилээн харж байгаа МH 370 дугаар нислэг, түүнд сууж явсан Малайзын 38 иргэний амь насны төлөө огтхон ч сэтгэл зовсон шинжгүй , инээж баясч явна. Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт очиж осолдсон гэж үзэж байгаа онгоцны сүйрсэн хэсгүүд байж болзошгүй гэж таамаглаж буй 122 обьектын зургийг хиймэл дагуулаас аваад байна. Эдгээр зүйлсийг өмнө нь 622 мянган хавтгай дөрвөлжин буюу Их Британийн газар нутгаас зургаа дахин том талбайд хайж байсан бол одоо илүү нарийвчилж 400 километр хавтгай дөрвөлжин талбайд эрэл хийж байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн онгоц алга болсон өдрийн тухай нэг шинэ мэдээлэл гарсан нь онгоц нислэгийн радараас гарч, холбоо тасарсны дараа баруун тийш буцаж эргээд Малайн хойг дээгүүр Энэтхэгийг чиглэн ниссэ нь Малайзын цэргийн радарт мэдэгджээ. Гэвч цэргийнхэн үүнийг огтхон ч сэжиглээгүй, нислэгийн төвөөс ийм чиг үүрэг авсан гэж ойлгосон учраас онгоц яагаад буцаж нисэв гэдгийг асууж тодруулалгүй өнгөрүүлсэн гэдгээ парламентын өмнө хүлээжээ.




0 Сэтгэгдэл
























