Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Мексикийн цагдаа нар 160 хүүхэд аварчээ
Америкийн хил давуулан хүний наймаа эрхэлдэг гэмт этгээдүүдийн эзгүй хээр хаяж үлдээсэн 160 хүүхдийг цагдаа нар аварсан тухай Мексикийн эрх баригчид мэдээлж байна. Сүүлийн долоо хоногийн турш гэмт этгээдүүд Америктай хил залгадаг Мексикийн хэд хэдэн мужид эзгүй газар хаяж үлдээсэн 1900 гаруй цагаачдын дотор ийм тооны эцэг эхгүй хүүхэд байсан байна. Үүнээс гадна эцэг, эхийн хамт Америк руу хууль бусаар нэвтрэх гэж явсан 200 гаруй хүүхэд байж.
Хил давах гээд бүтэлгүйтсэн хууль бус цагаачдын дийлэнх нь олон хоног хоол, ундгүй хэдэн арван км зам туулан явган явсаар ядаргаанд орсон, хөл нь янз бүрийн бэртэлтэй байсан аж.
Хууль бус цагаачдын дийлэнх нь Америкт орогнохын тулд Латин Америкийн бусад орнуудаас Мексикт ирсэн. Гэхдээ эдний дотор тэртээ хол Сомали, Сири гэх мэт Африкийн улсуудаас ирсэн хүн ч цөөнгүй байсан байна.
Ийм хууль бус цагаачид Америкийн хил давахын тулд хүний наймаачдад 10 мянгаас 40 мянга хүртэл ам.доллар төлдөг аж.
Америкийн хил давуулан хүний наймаа эрхэлдэг гэмт этгээдүүдийн эзгүй хээр хаяж үлдээсэн 160 хүүхдийг цагдаа нар аварсан тухай Мексикийн эрх баригчид мэдээлж байна. Сүүлийн долоо хоногийн турш гэмт этгээдүүд Америктай хил залгадаг Мексикийн хэд хэдэн мужид эзгүй газар хаяж үлдээсэн 1900 гаруй цагаачдын дотор ийм тооны эцэг эхгүй хүүхэд байсан байна. Үүнээс гадна эцэг, эхийн хамт Америк руу хууль бусаар нэвтрэх гэж явсан 200 гаруй хүүхэд байж.Хил давах гээд бүтэлгүйтсэн хууль бус цагаачдын дийлэнх нь олон хоног хоол, ундгүй хэдэн арван км зам туулан явган явсаар ядаргаанд орсон, хөл нь янз бүрийн бэртэлтэй байсан аж.
Хууль бус цагаачдын дийлэнх нь Америкт орогнохын тулд Латин Америкийн бусад орнуудаас Мексикт ирсэн. Гэхдээ эдний дотор тэртээ хол Сомали, Сири гэх мэт Африкийн улсуудаас ирсэн хүн ч цөөнгүй байсан байна.
Ийм хууль бус цагаачид Америкийн хил давахын тулд хүний наймаачдад 10 мянгаас 40 мянга хүртэл ам.доллар төлдөг аж.
0 Сэтгэгдэл
























