Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Сонинд гарсан мэдээнээс болж огцорлоо
Их Британийн Олон улсын хөгжлийн сайдын парламент дахь нарийн бичгийн дарга Марк Мензиес гэгч нэлээд нөлөө бүхий улс төрч шар сонинууд дээр хувийн амьдралынх нь талаарх мэдээлэл гарсны дараа огцорсон тухай “BBC News” сайт мэдээллээ. “The Sun” сонины ням гарагийн дугаарт Мензиест бэлгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг байсан нэгэн бразил залуугийн илэн далангуй ярилцлага нийтлэгдсэний дараа ийнхүү огцорсон байна.
Өөрийнх нь тухай бичсэн зарим зүйлс бодит үнэнд нийцэхгүй, үүнийг нотлох боломж гарахыг тэсэн ядан хүлээж байна гэж Мензиес мэдэгдээд огцрох болсон шалтгаан нь бразил залуугийн ярилцлага гэдгийг зөвшөөрчээ. Хэдийгээр сайдын парламент дахь хувийн нарийн бичгийн даргын албан тушаалаас огцорсон ч Их Британийн Парламентын доод тэнхимийн гишүүний суудлаас буухгүй гэжээ.
Өдгөө 42 настай Мензиес нь 1987 оноос эхлээд Английн Консерватив намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нэгэн гэдгийг “BBC News” онцоллоо. Тэрээр 2010 онд Ланкашир гүнлэгийн Файлд хотын өмнөөс Парламентад сонгогдсон аж. Парламент дахь хувийн нарийн бичгийн даргаар гурван сайдтай ажилласан туршлагатай нэгэн. Парламентын нарийн бичгийн даргын албан тушаал нь цалингүй, албан ёсоор Засгийн газрын гишүүн биш байдаг ч нөлөө ихтэй суудал гэж үздэг. Мензиес огцорсон тухай мэдээг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон сонсоод ихэд цорчирдсон гэнэ.

0 Сэтгэгдэл