Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Ерөнхийлөгч цалин авахгүй ажиллана
Гуравдугаар сарын 29-нд болсон сонгуулиар Бүгд найрамдах Словак улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бизнесмэн, буяны ажил эрхлэгч Андрей Киска төрийн тэргүүний алба хаших таван жилийн хугацаанд цалин авахаас татгалзаж байгаа мэдэгджээ. Словакийн хэвлэлүүдийн онцолж байгаагаар Кискагийн сонгуулийн кампанит ажилдаа зарцуусан мөнгөний хэмжээ нь Ерөнхийлөгчийн таван жилийн цалингаас хол давж гарсан.
Словакийн Ерөнхийлөгч сард 6600 еврогийн цалинтай бол Андрей Киска нь янз бүрийн сан, хөтөлбөрт хийсэн хөрөнгө оруулалтаасаа жилдээ 700 мянган еврогийн ашиг олдог.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийг хашир улстөрчид “улс төрийн шинэков” гэж нэрлэдэг ч тэрээр хүмүүнлэг, буяны үйлсээрээ 2006 оноос хойш олны танил болсон нэгэн. Түүний байгуулсан “Сайн санаат чагаа тэнгэр” сан нь хорт хавдраар өвчилсөн 5000 гаруй хүүхдэд янз бүрийн хэлбэрээр буцалтгүй тусламж үзүүлсэн.
Болж өнгөрсөн сонгуулиар Киска 59,04 хувийн санал авч ялсан бөгөөд энэ нь түүний гол өрсөлдөгч Ерөнхий сайд Роберт Фицогийн авсан саналаас даруй 20 хувиар давсан үзүүлэлт юм.

Гуравдугаар сарын 29-нд болсон сонгуулиар Бүгд найрамдах Словак улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бизнесмэн, буяны ажил эрхлэгч Андрей Киска төрийн тэргүүний алба хаших таван жилийн хугацаанд цалин авахаас татгалзаж байгаа мэдэгджээ. Словакийн хэвлэлүүдийн онцолж байгаагаар Кискагийн сонгуулийн кампанит ажилдаа зарцуусан мөнгөний хэмжээ нь Ерөнхийлөгчийн таван жилийн цалингаас хол давж гарсан. Словакийн Ерөнхийлөгч сард 6600 еврогийн цалинтай бол Андрей Киска нь янз бүрийн сан, хөтөлбөрт хийсэн хөрөнгө оруулалтаасаа жилдээ 700 мянган еврогийн ашиг олдог.

0 Сэтгэгдэл