Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Пакистанд 9 настай хүүг аллагын хэрэгт буруутгав

Пакистанд 9 настай хүү, тэдний гэр бүлийнхнийг аллагын хэрэгт буруутган шүүхэд дуудсан байна. Гадаадын эх сурвалжийг үндэслэн “Интерфакс” агентлагийн мэдээлснээр бол жаал хүү, түүний гэр бүлийнхэн гэрт нь хийн тоолуур тавих гэж байсан түлшний компанийн ажилтнуудыг эсэргүүцэн чулуугаар шидсэний нь төлөө ингэж буруутгасан байна. Цагдаагийнхан илтгэлдээ тэдний энэ үйлдлийг аллага үйлдэх гэж байсан гэж тэмдэглэжээ.
Харин тэр гэр бүлийн өмгөөлөгч хууль сахиулагчдыг хүүгийн эсрэг үүсгэж байгаа хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байна. Үүнийг үндэслэж шүүхийн урьдчилсан сонсголын үеэр хүүг барьцаагаар суллахаар шийдвэрлэсэн ч дараагийн удаад шүүхэд заавал дуудна гэжээ.
Пакистанд хөхүүл хүүхдэд хүртэл эрүүгийн хэрэг үүсгэдэг байсныг 2013 онд баталсан хуулиар терроризмын гэмт хэрэгт татах хүүхдийн насны доод хязгаарыг 7-12 болгож өөрчилсөн юм

0 Сэтгэгдэл
Даагий
Миний уншсанаар 9 сартай хүү гэж байна. Та нар хаанаас ийм хачин юм олж нийтэлдэг юм бэ? Сайн уншиж ойлгоод, дараа нь сайтар нягталсны үндсэн дээр иргэдэд мэдээлэл хүргэх үүрэгтэй биш билүү, сэтгүүлчид?
2014.04.10