Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Алтны ATM
Одоогоос бараг дөрвөн жилийн өмнө Абу Дабигийн “Эмират Палас” зочид буудалд анх тавихад нь дэлхий нийтээр сонирхож байсан алтны АТМ-ыг өнөөдөр Хятад, Швейцари, Герман гээд олон улсад ашигладаг болжээ. Германы TG Gold-Super-Markt компанийн гаргасан энэ АТМ 24 каратын алтыг 1,5, 10 граммын хэмжээтэйгээр олгодог юм. Ингэхдээ АТМ дотор компьютерийн тусламжтайгаар яг тухайн өдрийн биржийн ханшаар нэг унци алтны үнийг тооцдог байна. Алтаар жинхэнэ бялхдаг Арабын орнуудад өргөн ашиглаж буй алтны АТМ яг л мөнгөний АТМ шиг энгийн, ойлгомжтой заавартай, бэлэн мөнгө болон картаар гүйлгээ хийдэг аж. Уг АТМ-ээр дамжуулан мөнгө угаахаас сэргийлэх үүднээс 24 цагийн дотор гурван удаа л гүйлгээ хийхийг зөвшөөрдөг бөгөөд энэ тохиолдолд дараагийн 48 цаг алт авах эрхгүй байхаар тохируулсан байна. Мөн 1000 еврогоос дээш мөнгөөр алт авахыг хүсвэл хувийн мэдээллээ заавал оруулж, шалгуулах ёстой гэнэ.
АТМ бяцхан алтан гулдмай гаргаад зогсохгүй дээр нь янз бүрийн бэлгэдэл логотой бэлэгний хайрцгийг нь ч давхар санал болгодог учраас Абу Дабид ирсэн жуулчид дурсгал болгон авах боломжтой юм.



Одоогоос бараг дөрвөн жилийн өмнө Абу Дабигийн “Эмират Палас” зочид буудалд анх тавихад нь дэлхий нийтээр сонирхож байсан алтны АТМ-ыг өнөөдөр Хятад, Швейцари, Герман гээд олон улсад ашигладаг болжээ. Германы TG Gold-Super-Markt компанийн гаргасан энэ АТМ 24 каратын алтыг 1,5, 10 граммын хэмжээтэйгээр олгодог юм. Ингэхдээ АТМ дотор компьютерийн тусламжтайгаар яг тухайн өдрийн биржийн ханшаар нэг унци алтны үнийг тооцдог байна. Алтаар жинхэнэ бялхдаг Арабын орнуудад өргөн ашиглаж буй алтны АТМ яг л мөнгөний АТМ шиг энгийн, ойлгомжтой заавартай, бэлэн мөнгө болон картаар гүйлгээ хийдэг аж. Уг АТМ-ээр дамжуулан мөнгө угаахаас сэргийлэх үүднээс 24 цагийн дотор гурван удаа л гүйлгээ хийхийг зөвшөөрдөг бөгөөд энэ тохиолдолд дараагийн 48 цаг алт авах эрхгүй байхаар тохируулсан байна. Мөн 1000 еврогоос дээш мөнгөөр алт авахыг хүсвэл хувийн мэдээллээ заавал оруулж, шалгуулах ёстой гэнэ. АТМ бяцхан алтан гулдмай гаргаад зогсохгүй дээр нь янз бүрийн бэлгэдэл логотой бэлэгний хайрцгийг нь ч давхар санал болгодог учраас Абу Дабид ирсэн жуулчид дурсгал болгон авах боломжтой юм.



0 Сэтгэгдэл
























