Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Албан тушаалтнуудад авлига өгсөн компани торгууль төлнө
“Hewlett-Packard” компани хилийн чанадад үйл ажиллагаа явуулахдаа Орос, Польш, Мексикийн албан тушаалтнуудад авлига өгсөн хэрэгт буруудан АНУ-ын Засгийн газарт 108 сая ам.долларын торгууль төлөх болсон тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.
“Hewlett-Packard” компанийн Орос дахь салбар нь Холбооны прокурорын газар компьютер хэрэгсэл нийлүүлэх гэрээ авахын тулд хариуцсан ажилтнуудад нь нийт хоёр сая ам.долларын хахууль өгснийг Америкийн Засгийн газар тогтоосон аж.
Мексик дахь салбар нь Төрийн мэдлийн газрын тосны компанид программ хангамж нийлүүлэх гэрээ авахын тулд албан тушаалтанд нь сая ам.доллар өгсөн байна.
Польш дахь салбар нь Үндэсний цагдаагийн удирдах газрын компьютер нийлүүлэх гэрээг авахын тулд албан тушаалтанд 600 мянган ам.долларын хахууль өгчээ.
Эдгээр хэрэг дээр Америкийн хууль сахиулах байгууллагууд “Hewlett-Packard” компаниас хахууль өгсөн ажилтан ба тухайн улсыг төлөөлж байгаад хахууль авсан албан тушаалтнуудын нэрийг баримттайгаар тогтоосон аж.
Гэхдээ “Hewlett-Packard” компанийн удирдлага нь энэ бүх хэргийг үйлдсэн хүмүүс нь өдгөө тус компанид нэгэнт ажиллахаа больсон гэж мэдэгдэж байгаа юм.
“Hewlett-Packard” компани хилийн чанадад үйл ажиллагаа явуулахдаа Орос, Польш, Мексикийн албан тушаалтнуудад авлига өгсөн хэрэгт буруудан АНУ-ын Засгийн газарт 108 сая ам.долларын торгууль төлөх болсон тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.“Hewlett-Packard” компанийн Орос дахь салбар нь Холбооны прокурорын газар компьютер хэрэгсэл нийлүүлэх гэрээ авахын тулд хариуцсан ажилтнуудад нь нийт хоёр сая ам.долларын хахууль өгснийг Америкийн Засгийн газар тогтоосон аж.

0 Сэтгэгдэл