Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Украин дахь үймээн самууныг Янукович санхүүжүүлж байна гэв
Киевийн эрх баригчид Украины зүүн нутаг, Донецк, Харьков, Луганскт болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн эмх замбараагүй байдлыг унагаагдаж одоо Орост орогнож байгаа ерөнхийлөгч асан Виктор Янукович санхүүжүүлж байна гэж буруутгалаа. “Энэ бүхнийг Янукович, түүний Москвад байгаа хүрээллийнхэн өөрсдийн удирдлагад байдаг бүтэц, төлөөний хүмүүсээр дамжуулан санхүүжүүлж байгаа гэсэн баттай баримт мэдээлэл бидэнд байна” гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Сергей Пашинский хэлсэн байна. Үүний өмнө Украины ерөнхий сайдын орлогч Виталий Ярема “Янукович өөрийн хамтрагчидтайгаа хамт Украины нутгаас зугтаахдаа өнөөдөр украины ард түмний дунд эсэргүүцлийн уур амьсгал бий болгож өдөөн турхирахад хэрэглэж байгаа их хэмжээний мөнгө авч гарсан гэдэг нь тагнуулын болон гүйцэтгэх ажлын шугамаар ил болсон” гэж мэдэгдсэн юм.
Харьков, Донецк, Луганскт сүүлийн хоёр сард гэхэд л 320 орчим ийм эсэргүүцлийн хөдөлгөөн сүйтгэх ажиллагаанд ойролцоогоор 242 мянган хүн оролцсон. Энэ хүн бүрт Янукович өдрийн 100 доллар төлж байна гэж Ярема тодруулж хэлсэн байна.
Пашинский үүний зэрэгцээ Харьковт журам сахиулах ажиллагаанд “Барууны бүлэглэл”-ийн дайчид, хувцасаа сольж өмссөн америкийн тусгай албаныхан оролцож байгаа гэсэн ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдлийг няцаажээ.
Киевийн эрх баригчид Украины зүүн нутаг, Донецк, Харьков, Луганскт болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн эмх замбараагүй байдлыг унагаагдаж одоо Орост орогнож байгаа ерөнхийлөгч асан Виктор Янукович санхүүжүүлж байна гэж буруутгалаа. “Энэ бүхнийг Янукович, түүний Москвад байгаа хүрээллийнхэн өөрсдийн удирдлагад байдаг бүтэц, төлөөний хүмүүсээр дамжуулан санхүүжүүлж байгаа гэсэн баттай баримт мэдээлэл бидэнд байна” гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Сергей Пашинский хэлсэн байна. Үүний өмнө Украины ерөнхий сайдын орлогч Виталий Ярема “Янукович өөрийн хамтрагчидтайгаа хамт Украины нутгаас зугтаахдаа өнөөдөр украины ард түмний дунд эсэргүүцлийн уур амьсгал бий болгож өдөөн турхирахад хэрэглэж байгаа их хэмжээний мөнгө авч гарсан гэдэг нь тагнуулын болон гүйцэтгэх ажлын шугамаар ил болсон” гэж мэдэгдсэн юм. Харьков, Донецк, Луганскт сүүлийн хоёр сард гэхэд л 320 орчим ийм эсэргүүцлийн хөдөлгөөн сүйтгэх ажиллагаанд ойролцоогоор 242 мянган хүн оролцсон. Энэ хүн бүрт Янукович өдрийн 100 доллар төлж байна гэж Ярема тодруулж хэлсэн байна.
Пашинский үүний зэрэгцээ Харьковт журам сахиулах ажиллагаанд “Барууны бүлэглэл”-ийн дайчид, хувцасаа сольж өмссөн америкийн тусгай албаныхан оролцож байгаа гэсэн ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдлийг няцаажээ.
0 Сэтгэгдэл
























