Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Цыгануудад туслахаас татгалзаж байна
Шведийн Засгийн газар Румыны цыгануудад зориулсан тусламжийн мөнгийг улсад нь Европын холбооны өмнөөс тараан өгч байх санал гаргажээ. Шведчүүд энэ асуудалд онцгой анхаарах бодит шалтгаан бий. Шведийн гудамжинд гуйлга гуйж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь Румыны иргэд, бүр тодруулбал румын цыганууд. Шведүүд үүнээс өмнө цыгануудад туслах зорилгоор Румынд жил болгон Европын холбооноос гаргаж өгдөг их хэмжээний мөнгийг цыгануудыг хил давж, Швед гэх мэт баян орнууд руу гуйлга гуйхаар гаргуулахгүйгээр олгодог болгох талаар нууц хэлэлцээр хийжээ. Гэвч Румыны Засгийн газар Европын холбооны тусламжийн мөнгөний ихээхэн хэсгийг нийгмийн хамгийн ядуу, идэвхгүй давхарга болох цыгануудад олгохыг эрс эсэргүүцсэн тул хэлэлцээ зогссон байна.

Румыныг Шенгений бүсд нэгдсэнээс хойш Баруун Европыг чиглэсэн цыгануудын тоог цөөлөх зорилгоор Европын холбоо хэдэн тэрбум евро румынчуудад өгдөг болсон. Гэвч энэ мөнгөний ердөө 30 хувийг ашиглаж, түүнээсээ өчүүхэн бага хувийг цыгануудын амьдрал, ахуйг сайжруулах ажилд зарцуулж байгаа аж. Уг нь, тусламжийн мөнгийг ахуйг сайжруулах, ажилгүйдлийн тэтгэмж өгөхөд зарцуулснаар Баруун Европыг зорьсон цыгануудын тоог цөөлж, тэдэнтэй холбоотой гэмт хэргийг бууруулах зорилготой. Гэвч цыганууд олноор оршин суудаг Румын гэх мэт улсууд тусламжийн мөнгийг зориулалтаар нь ашиглахаас цааргалж байгаа юм.
Шведийн Засгийн газрын саналаар цыгануудын асуудлыг судалдаг, тусламж авч байгаа эсэхийг шалгадаг тусгай төвийг Бухарестэд байгуулахтай зэрэгцэн, Румынтай адилаар үгээгүй ядуу амьдралтай цыган иргэдээ баян цагталан Баруун Европ руу шахан гаргах замаар нийгмийн асуудлаа шийдэхийг оролдож байгаа Унгар, Словак гэх мэт орнуудад хатуу шаардлага тавих цаг болсон аж.
Хүний эрхийг хамгаалах байгууллагууд Европын холбоог цыгануудыг гадуурхан нүд үзүүрлэж байгаа үзэгдлийг зогсоож чадахгүй байна гэж хатуу шүүмжилдэг. Харин Европын холбооны гишүүн орнуудын цагдаагийн газрууд нь цыгануудыг очсон улсдаа нийгэмшин дасахын тулд хэлийг нь сурах, ажил хийх, мэдлэг олж авах гэж огт хичээдэггүй бөгөөд зөвхөн гуйлга гуйх, ажилгүйдлийн тэтгэмж зүгээр авах, хар тамхи наймаалах, жижиг хулгай хийхэд бүх цагаа зарцуулдаг гэж буруутгадаг юм.

0 Сэтгэгдэл