Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Цацраг идэвхит усыг буруу газар руу юүлжээ

Осол гарсан “Фүкүшима-1” цөмийн цахилгаан станц дээр хуримтлагдсан цацраг идэвхит усыг зохисгүй газар юүлсэн тухай тус станцын эзэн “Tokio Electric Power” компаниас мэдэгдэв. Ослын хохирлыг арилгахаар ажиллаж байгаа мэргэжилтнүүд цацраг идэвхит усыг тусгай сав руу шахан юүлэхийн оронд газар доорхи хонгилын өрөө рүү шахжээ. Гэхдээ хонгилын өрөө нь газрын гүн ба гадаргатай ямар нэг холбоогүй болохоор гадаад орчин ямар нэг аюулгүй гэдгийг компанийн удирдлага мэдэгдсэн байна. Осол гарсан цөмийн цахилгаан станцын гурван реакторт дэлбэрэлт үүсэхээс сэргийлэхийн тулд далайн хүйтэн усыг тасралтгүй шахан хөргөж байгаа. Ингэж шахсан ус нь цацраг идэвхит болдог бөгөөд реакторт гарсан нүх сүвээр гадагшлан хонгил руу орж хуримтлагдаад тэндээсээ шахуургаар тусгай систем рүү орж цэвэрлэгддэг.
Гэтэл дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд тодорхойгүй шалтгааны улмаас нөөц шахуургууд гэнэт ажилд орсноор шаардлагатай хэмжээнээс илүүдэл 200 тонн усыг хонгил руу нэмж шахжээ.

0 Сэтгэгдэл