Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Зорчигчдын ар гэрийнхэн жагсаал хийхийг завдав
Өмнөд Солонгосын живсэн усан онгоцны зорчигчдын ар гэрийнхэн аврах ажиллагааг дэндүү хариуцлагагүй, удаан хойрго байна хэмээн бухимдан нийслэл Сөүлд очиж эсэргүүцлийн жагсаал хийхийг завдсан ч цагдаагийнхан замд нь зогсоосон байна. Жиндо аралд аврах ажиллагааны талаар мэдээ хүлээж суугаа зорчигчдын ар гэрийнхнээс 100 гаруй хүн эрх баригчдад үгээ хүргэхээр Сөүл рүү гарах гэсэн боловч цагдаагийнхан тэднийг хориглож амжжээ. Бухимдсан эцэг эхчүүдийг Сөүл явахаас сэргийлж Ерөнхий сайд өнөө өглөө ослын газар ирж, ар гэрийнхэнтэй нь уулзсан байна. Хэрэв эцэг эхчүүдийн бухимдал газар авч, жагсаал цуглаан болвол энэ явдлаас улбаалан Засгийн газар огцорч ч болзошгүй хэмээн эрх баригчид болгоомжилж байгаа аж.

Онгоц живснээс хойш гурван хоног өнгөрчихөөд байгаа ч одоо хүртэл нэг ч зорчигчийг эсэн мэнд олж чадаагүй байгаа бөгөөд онгоц дотор сураггүй байгаа гэх 200 гаруй хүнээс 22 цогцсыг нь гаргаж авч чадсан юм.
475 зорчигч явсан Севол онгоцноос ердөө 174 хүнийг л аварсан бөгөөд, 54 хүн нас барсан нь тогтоогдож, үлдсэн хүмүүс нь сураггүйд тооцогдож буй. Севол онгоцны зорчигчдыг аврах ажиллагаанд 200 онгоц, 34 нисэх онгоц, 600 гаруй шумбагч оролцож байна. Гурав хоног оролдсоны эцэст өчигдрөөс л шумбагчид онгоц дотор нэвтэрч чадсан боловч үзэгдэх орчин маш муу байгаагаас хэн нэг зорчигчийг аварч хараахан чадаагүй байна.

Зорчигчдын ар гэрийнхэн Жиндо арал дээр байрлаж байна.

0 Сэтгэгдэл