Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Японы депутатууд “милитаризмын” Ясукуни сүмд очиж мөргөлөө
Японы парламентын хоёр танхимын 146 депутат өнөөдөр нийслэл Токио дахь “Милитаризмын” хэмээн нэрийддэг “Ясукуни” сүмд очиж мөргөлөө хэмээн Франс Пресс агентлаг дамжууллаа.
Энэ сүмд япоын бүх цаг үеийн янз бүрийн дайнд амь үрэгдсэн 2,5 сая цэрэг дайчдын нэрийг мөнхжүүлсэн байдгийн дотор Дэлхийн хоёрдугаар дайны үед цэргийн гэмт хэрэгтэн гэж зарласан 14 хүний нэр бас байдаг юм. Японы улстөрчид, албаны хүмүүс энэ сүмд жил бүр очиж хүндэтгэл үзүүлдэг нь барууны, ялангуяа АНУ-ын зүгээс ихээхэн шүүмжлэл хүлээдэг юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Шинзо Абэ нь энэ сүмд очиход Хятад, Өмнөд Солонгосын зүгээс улс орныг нь эзлэн түрэмгийлж байсан милитаристуудын дурсгалыг хүндэтгэлээ хэмээн ихээхэн шүүмжилж байсан юм.
Японы Осака хотын иргэд ч ерөнхий сайдаа шүүмжилж дэлхийн хоёрдугаар дайны үеийн японы милитарист бодлогын илэрхийлэл болсон сүмд очиж мөргөлөө хэмээн шүүхэд өгнө гэсэн юм. Үүнийг санаачлагч 540 хүн өргөдөлдөө гарын үсэг зурж хүн бүр ерөнхий сайдаасаа 100 доллар нэхэмжилж байсан юм. Ерөнхий сайд Шинзо Абэ тус сүмд очиж мөргөхдөө тавьсан цэцгэн дээрээ “Японы ерөнхий сайд Шинзо Абэгээс” гэж бичсэн байсан юм.
Японы парламентын хоёр танхимын 146 депутат өнөөдөр нийслэл Токио дахь “Милитаризмын” хэмээн нэрийддэг “Ясукуни” сүмд очиж мөргөлөө хэмээн Франс Пресс агентлаг дамжууллаа. Энэ сүмд япоын бүх цаг үеийн янз бүрийн дайнд амь үрэгдсэн 2,5 сая цэрэг дайчдын нэрийг мөнхжүүлсэн байдгийн дотор Дэлхийн хоёрдугаар дайны үед цэргийн гэмт хэрэгтэн гэж зарласан 14 хүний нэр бас байдаг юм. Японы улстөрчид, албаны хүмүүс энэ сүмд жил бүр очиж хүндэтгэл үзүүлдэг нь барууны, ялангуяа АНУ-ын зүгээс ихээхэн шүүмжлэл хүлээдэг юм.

0 Сэтгэгдэл