Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Г.Маркесыг сүүлчийн замд нь үдэж байна
XX зууны хамгийн алдартай зохиолчдын нэг Габриель Гарсия Маркесыг сүүлчийн замд нь үдэх ёслолыг төрөлх Колумб болон сүүлийн 30 жил амьдарч хоёр дахь эх орон нь болсон Мексикт зэрэг болж байна. Өнгөрсөн пүрэв гаригт 87 насандаа таалал төгссөн их зохиолчийн дурсгалыг хүндэтгэх ёслолд хоёр улсын төрийн тэргүүнээс эхлээд түүний үнэнч уншигч жирийн ард иргэд олноороо хүрэлцэн иржээ.
Сервантесаас хойш төрсөн Испани хэлээр зохиол бүтээлээ туурвидаг хамгийн сод зохиолч хэмээн хүндлэгддэг их зохиолчийн оршуулгыг өнгөрсөн долоо хоногт Мехико хотод гэр бүлийн хүрээнд хийсэн болохоор Мехикод болж буй ёслолд зохиолчийн чандрыг авчирсан байна. Тиймээс Г.Маркесыг сүүлчийн замд үдэх жинхэнэ ёслол Мексикт болж байна гэсэн үг. Харин зохиолчийн төрсөн нутаг Колумбын Аракатакад бэлгэдлийн чанартай ёслол болж буй юм.

Аракатака бол зохиолчийн алдарт “Зуун жилийн ганцаардал” зохиол бичих сэдэл болсон газар гэлцдэг. Тийм ч учраас Аракатакагийнхан алдарт зохиолчоо энэ өдрүүдэд эргэн дурсч, энэ түүний нутаг төрсөн юм шүү гэдгийг дэлхий дахинд сануулж байна. Аракатакагийн бэлгэдлийн оршуулгаас гадна Колумбын нийслэлд Боготагийнгол сүмд албан ёсны ёслол болж, телевизээр шууд дамжуулах бөгөөд маргааш тус улс даяар номын сангууд, их сургуулиудад “Хурандаад хэн ч бичихгүй” зохиолын уншлага болох ажээ.
1981 онд улс төрийн шалтгаанаар эх орноо орхисон Г.Маркесыг сүүлчийн замд үдэх ёслол Мексикт болж буйд нутаг нэгт Колумбийн ард түмэн сэтгэл дундуур байгаа ч газар бүрт түүнийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлсээр байна.

Мексик

Колумб Аракатака

XX зууны хамгийн алдартай зохиолчдын нэг Габриель Гарсия Маркесыг сүүлчийн замд нь үдэх ёслолыг төрөлх Колумб болон сүүлийн 30 жил амьдарч хоёр дахь эх орон нь болсон Мексикт зэрэг болж байна. Өнгөрсөн пүрэв гаригт 87 насандаа таалал төгссөн их зохиолчийн дурсгалыг хүндэтгэх ёслолд хоёр улсын төрийн тэргүүнээс эхлээд түүний үнэнч уншигч жирийн ард иргэд олноороо хүрэлцэн иржээ. Сервантесаас хойш төрсөн Испани хэлээр зохиол бүтээлээ туурвидаг хамгийн сод зохиолч хэмээн хүндлэгддэг их зохиолчийн оршуулгыг өнгөрсөн долоо хоногт Мехико хотод гэр бүлийн хүрээнд хийсэн болохоор Мехикод болж буй ёслолд зохиолчийн чандрыг авчирсан байна. Тиймээс Г.Маркесыг сүүлчийн замд үдэх жинхэнэ ёслол Мексикт болж байна гэсэн үг. Харин зохиолчийн төрсөн нутаг Колумбын Аракатакад бэлгэдлийн чанартай ёслол болж буй юм.

Зохиолчийн эхнэр, хоёр хүү
Аракатака бол зохиолчийн алдарт “Зуун жилийн ганцаардал” зохиол бичих сэдэл болсон газар гэлцдэг. Тийм ч учраас Аракатакагийнхан алдарт зохиолчоо энэ өдрүүдэд эргэн дурсч, энэ түүний нутаг төрсөн юм шүү гэдгийг дэлхий дахинд сануулж байна. Аракатакагийн бэлгэдлийн оршуулгаас гадна Колумбын нийслэлд Боготагийнгол сүмд албан ёсны ёслол болж, телевизээр шууд дамжуулах бөгөөд маргааш тус улс даяар номын сангууд, их сургуулиудад “Хурандаад хэн ч бичихгүй” зохиолын уншлага болох ажээ.
1981 онд улс төрийн шалтгаанаар эх орноо орхисон Г.Маркесыг сүүлчийн замд үдэх ёслол Мексикт болж буйд нутаг нэгт Колумбийн ард түмэн сэтгэл дундуур байгаа ч газар бүрт түүнийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлсээр байна.

Мексик

Колумб Аракатака

0 Сэтгэгдэл
тоогий
миний шүтэж явдаг 3 ном бол. 1. Булгаков "мастер маргарита хоёр 2. А.Дюма "Монте Кристо гүн" 3. Маркес "Зуун жилийн ганцаардал" агуу зохиолчид тэргүүн мэхийн эмгэнэл илэрхийлье. ум сайн амгалан болтугай.
2014.04.22
























