Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Ким Чен Уны удирдлагаар пуужин харвав
Хойд Солонгосын Ардын армийг үүсгэн байгуулсан өдрөөр Ким Чен Ун пуужинт ангид очиж буудлагын явцыг удирдсан байна. Их удирдагчийн удирдлагаар харвасан пуужин бүх байг амжилттай оносон тул Ким Чен Ун цэргийн албан хаагчдад баяр хүргээд хамт зургаа татуулсан аж. Үүнээс өмнө Ким Чен Ун нь агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин, цэргийн нисэх хүчний бэлэн байдлыг шалгах гэнэтийн сургуулилтыг удирдаж нисгэгчдийг “Тушаал авбал ямар ч үед дайсны бэхлэлтэд хайр найргүй цохилт өгөхөд бэлэн байна” гэж магтжээ.
Энэ бүх сургуулилт нь Өмнөд Солонгос ба Америкийн Цэргийн нисэх хүчний “Max Thunder” хамтарсан хээрийн сургуулилтад өгч байгаа хариу аж. Хойд Солонгосын сонинд энэхүү хээрийн сургуулилтыг нөхцөл байдлыг улам хурцатгаж Солонгосын хойгт цөмийн дайн дэгдэх аюул бий болгож байна гэж шүүмжилж байсан юм.
Хойд Солонгосын Ардын армийг үүсгэн байгуулсан өдрөөр Ким Чен Ун пуужинт ангид очиж буудлагын явцыг удирдсан байна. Их удирдагчийн удирдлагаар харвасан пуужин бүх байг амжилттай оносон тул Ким Чен Ун цэргийн албан хаагчдад баяр хүргээд хамт зургаа татуулсан аж. Үүнээс өмнө Ким Чен Ун нь агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин, цэргийн нисэх хүчний бэлэн байдлыг шалгах гэнэтийн сургуулилтыг удирдаж нисгэгчдийг “Тушаал авбал ямар ч үед дайсны бэхлэлтэд хайр найргүй цохилт өгөхөд бэлэн байна” гэж магтжээ.Энэ бүх сургуулилт нь Өмнөд Солонгос ба Америкийн Цэргийн нисэх хүчний “Max Thunder” хамтарсан хээрийн сургуулилтад өгч байгаа хариу аж. Хойд Солонгосын сонинд энэхүү хээрийн сургуулилтыг нөхцөл байдлыг улам хурцатгаж Солонгосын хойгт цөмийн дайн дэгдэх аюул бий болгож байна гэж шүүмжилж байсан юм.
0 Сэтгэгдэл
























