Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Индианчууд эсэргүүцэл илэрхийлж байна
Олон арван индианчууд, ковбойчууд Вашингтон дахь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд морь унан ирж эсэргүүцлийн арга хэмжээ явуулаад Капитолийн ойролцоо урц барин буужээ. Тэд Монтана, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Оклахома, Техас мужаар дамжуулан Канадын газрын тосыг дамжуулах хоолой тавих гэж байгааг эсэргүүцэж байгаа нь энэ. Газрын тосны хоолой нь индианчуудын бөөнөөр суурьшдаг, тэдний ариуг дагшин гэж шүтдэг газраар тавигдах гэж байгааг ийн эсэргүүцсэн юм. Индианчууд өөрийн газар нутгийг баавгай адил хамгаална гэдгээ мэдэгдсэн. Небраска мужийн фермерүүд, ковбойчууд хоолой барих явцад тариалангийн талбай, бэлчээрт ихээхэн хохирол учирна гэж эмээж байгаа аж. Мөн хоолойг ашиглах явцад хүрээлэн буй орчинд хохирол учирч магадгүй тухай ярьж байна.
“Keystone XL” нэртэй энэ хоолой барих төслийг “TransCanada” компани 2008 онд гаргаж байсан аж. Хоолой барих ажлыг байгаль хамгаалах байгууллагууд хүчтэй эсэргүүцсээр байгаа бөгөөд тэдний шахалтаар 2012 онд Конгресс түр хориглож байсан удаатай. Конгрессоос өмнө Барак Обама хориг тавьж, Бүгд найрамдах намынханд хүчтэй шүүмжлүүлж байсан. Бүгд найрамдах нам нь хоолой тавих нь хэдэн арван мянган ажлын байр шинээр болгох боломжтой гээд дэмжсээр ирсэн байдаг.
Олон арван индианчууд, ковбойчууд Вашингтон дахь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд морь унан ирж эсэргүүцлийн арга хэмжээ явуулаад Капитолийн ойролцоо урц барин буужээ. Тэд Монтана, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Оклахома, Техас мужаар дамжуулан Канадын газрын тосыг дамжуулах хоолой тавих гэж байгааг эсэргүүцэж байгаа нь энэ. Газрын тосны хоолой нь индианчуудын бөөнөөр суурьшдаг, тэдний ариуг дагшин гэж шүтдэг газраар тавигдах гэж байгааг ийн эсэргүүцсэн юм. Индианчууд өөрийн газар нутгийг баавгай адил хамгаална гэдгээ мэдэгдсэн. Небраска мужийн фермерүүд, ковбойчууд хоолой барих явцад тариалангийн талбай, бэлчээрт ихээхэн хохирол учирна гэж эмээж байгаа аж. Мөн хоолойг ашиглах явцад хүрээлэн буй орчинд хохирол учирч магадгүй тухай ярьж байна. “Keystone XL” нэртэй энэ хоолой барих төслийг “TransCanada” компани 2008 онд гаргаж байсан аж. Хоолой барих ажлыг байгаль хамгаалах байгууллагууд хүчтэй эсэргүүцсээр байгаа бөгөөд тэдний шахалтаар 2012 онд Конгресс түр хориглож байсан удаатай. Конгрессоос өмнө Барак Обама хориг тавьж, Бүгд найрамдах намынханд хүчтэй шүүмжлүүлж байсан. Бүгд найрамдах нам нь хоолой тавих нь хэдэн арван мянган ажлын байр шинээр болгох боломжтой гээд дэмжсээр ирсэн байдаг.
0 Сэтгэгдэл
























