Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Алан хядагчид “Pepsi” компанид заналхийлжээ
Египетэд үйл ажиллагаа явуулдаг “Ансар Байт аль Макдас” нэртэй алан хядах бүлэглэл “Pepsi” компанид заналхийлсэн тухай “Al-Arabiya” суваг мэдээлэв. Алан хядагчид интернэтээр тараасан мэдэгдэлдээ “Pepsi” компанийг баривчлагдсан лалын хэт явцуу үзэлтнүүдийг зөөвөрлөхөд өөрийн микро автобусуудыг өгч, Египетийн эрх баригчидтай хамтран ажилласан гэж буруутган өс авна гэдгээ мэдэгдсэн байна. Ингэж заналхийлэх болсон бодит шалтгаан нь тодорхойгүй тул шинжээчид гайхав. Тэдний таамаглаж буйгаар алан хядагчид “Pepsi” –ийг “Coca-Cola”-тай андуурсан байх гэнэ.
“Coca-Cola” компанийн тэмдэг бүхий машинаар баривчлагдсан хүмүүсийг зөөж байгаа зураг Египетийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа явуулж байснаас ийм эндүүрэл үүссэн бололтой. Тухайн үедээ эдгээр зураг гарсны дараа “Coca-Cola” компани яаралтай мэдэгдэл хийж хэрэгтнүүдийг зөөж байсан автобус тэднийх биш, цагдаа нар өнгөлөн далдлалт хийхийн тулд зөвшөөрөлгүйгээр тус компанийн тэмдгийг ашигласан байж болзошгүй гэж мэдэгдэж байсан юм.
Египетэд үйл ажиллагаа явуулдаг “Ансар Байт аль Макдас” нэртэй алан хядах бүлэглэл “Pepsi” компанид заналхийлсэн тухай “Al-Arabiya” суваг мэдээлэв. Алан хядагчид интернэтээр тараасан мэдэгдэлдээ “Pepsi” компанийг баривчлагдсан лалын хэт явцуу үзэлтнүүдийг зөөвөрлөхөд өөрийн микро автобусуудыг өгч, Египетийн эрх баригчидтай хамтран ажилласан гэж буруутган өс авна гэдгээ мэдэгдсэн байна. Ингэж заналхийлэх болсон бодит шалтгаан нь тодорхойгүй тул шинжээчид гайхав. Тэдний таамаглаж буйгаар алан хядагчид “Pepsi” –ийг “Coca-Cola”-тай андуурсан байх гэнэ. “Coca-Cola” компанийн тэмдэг бүхий машинаар баривчлагдсан хүмүүсийг зөөж байгаа зураг Египетийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа явуулж байснаас ийм эндүүрэл үүссэн бололтой. Тухайн үедээ эдгээр зураг гарсны дараа “Coca-Cola” компани яаралтай мэдэгдэл хийж хэрэгтнүүдийг зөөж байсан автобус тэднийх биш, цагдаа нар өнгөлөн далдлалт хийхийн тулд зөвшөөрөлгүйгээр тус компанийн тэмдгийг ашигласан байж болзошгүй гэж мэдэгдэж байсан юм.
0 Сэтгэгдэл
























