Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Тайваньд цөмийн цахилгаан станцын ажлыг түр зогсоов
Тайваний эрх баригчид баригдаад бараг дуусч байгаа дөрөв дэх цөмийн цахилгааны станцыг тойрсон бүх ажлыг зогсоох шийдвэр гаргажээ. Тайваний төвд жагссан олон арван мянган хүн арлын байгаль орчин, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цөмийн цахилгаан станцыг хаахыг шаардсан юм. Тайваньд эрх барьж байгаа “Гоминдан” нам нь “Лунмэн” цөмийн цахилгаан станцыг хаах асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийднэ гэдгээ мэдэгдэв. Харин цөмийн цахилгаан станцыг барих ажлыг гүйцэтгэж байсан төрийн мэдлийн “Тайпауэр” компанийн удирдлагын зүгээс 93 тэрбум ам.доллар зарцуулсан байгууламжийг ажиллуулалгүй хаана гэдэг, ашиглалтад өгөөгүй байж дампуурсныг нь зарлаж байгаатай адил гэж анхааруулжээ.
Станц баригдаж эхэлсэн цагаасаа л олон нийтийн шүүмжлэл, улс төрийн маргааны том бай болсоор ирсэн. Үүнээс болж 20 жилийн өмнө барих зөвшөөрөл авсан станцын ашиглалтад орох хугацаа удаа дараа хойшилсоор байна. Станцын эхний блок бараг бэлэн болсон, цөмийн түлшээр ачааллан идэвхжүүлэхэд л ажиллаж эхлэх байсан бөгөөд 2016 он хүртэл бүх тохиргоо, хяналтыг хийгээд дараа нь бүрэн хэмжээгээр ашиглаж эхлэх бодолтой байсан.
Гэвч Фүкүшимагийн ослоос хойш цөмийн станцад итгэх итгэл алдагдсантай холбоотой эсэргүүцлээс болж ийнхүү бүрэн хаагдах дээрээ туллаа. Тайваньд одоогоор баригдаж байгаа энэ станцаас гадна тус бүр хоёр блоктой гурван цөмийн цахилгаан станц ажилладаг. Цөмийн цахилгаан станцууд Тайваний эрчим хүчний 13 хувийг үйлдвэрлэдэг.
Тайваний эрх баригчид баригдаад бараг дуусч байгаа дөрөв дэх цөмийн цахилгааны станцыг тойрсон бүх ажлыг зогсоох шийдвэр гаргажээ. Тайваний төвд жагссан олон арван мянган хүн арлын байгаль орчин, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цөмийн цахилгаан станцыг хаахыг шаардсан юм. Тайваньд эрх барьж байгаа “Гоминдан” нам нь “Лунмэн” цөмийн цахилгаан станцыг хаах асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийднэ гэдгээ мэдэгдэв. Харин цөмийн цахилгаан станцыг барих ажлыг гүйцэтгэж байсан төрийн мэдлийн “Тайпауэр” компанийн удирдлагын зүгээс 93 тэрбум ам.доллар зарцуулсан байгууламжийг ажиллуулалгүй хаана гэдэг, ашиглалтад өгөөгүй байж дампуурсныг нь зарлаж байгаатай адил гэж анхааруулжээ. Станц баригдаж эхэлсэн цагаасаа л олон нийтийн шүүмжлэл, улс төрийн маргааны том бай болсоор ирсэн. Үүнээс болж 20 жилийн өмнө барих зөвшөөрөл авсан станцын ашиглалтад орох хугацаа удаа дараа хойшилсоор байна. Станцын эхний блок бараг бэлэн болсон, цөмийн түлшээр ачааллан идэвхжүүлэхэд л ажиллаж эхлэх байсан бөгөөд 2016 он хүртэл бүх тохиргоо, хяналтыг хийгээд дараа нь бүрэн хэмжээгээр ашиглаж эхлэх бодолтой байсан.
Гэвч Фүкүшимагийн ослоос хойш цөмийн станцад итгэх итгэл алдагдсантай холбоотой эсэргүүцлээс болж ийнхүү бүрэн хаагдах дээрээ туллаа. Тайваньд одоогоор баригдаж байгаа энэ станцаас гадна тус бүр хоёр блоктой гурван цөмийн цахилгаан станц ажилладаг. Цөмийн цахилгаан станцууд Тайваний эрчим хүчний 13 хувийг үйлдвэрлэдэг.
0 Сэтгэгдэл
























