Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Шашныг доромжилсон гэж 10 жил хорих ял өгчээ
Саудын Аравийн шүүх интернэтэд блог хөтөлдөг Раиф Бадави гэгчийг лалын шашныг доромжилсон, либерал үзэлтэй интернэт форум байгуулсан гэж мянган удаа ташуурдах, 10 жил шоронд хорих ял өгсөн тухай “ВВС” агентлаг мэдэгдэж байна. Бадавиг бүр 2012 онд баривчлан шүүхээс 600 удаа ташуурдах долоон жил хорих ял оноогоод байсан юм. Өмгөөлөгч нь давж заалдсан ч ийнхүү ял шийтгэл нь нэмэгдсэн байна.
Бадави нь интернэт блогтоо Саудын Аравийн шашны бодлогыг шүүмжилсэн нь ийм үр дагаварт хүргэжээ. Олон улсын хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллага энэ шийдвэрийг эсэргүүцэн, нэн даруй халахыг шаардсан байна. Гэхдээ Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын хувьд газрын тосны хамгийн гол нийлүүлэгч, бүс нутаг дахь гол түнш нь Саудын Арави байдаг болохоор төрийн зүгээс шүүмжлэх нь ховор.

0 Сэтгэгдэл