Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Вьетнам, Хятадын хөлгүүд мөргөлджээ
Өмнөд Хятадын тэнгист Вьетнамын тэнгисийн цэргийн хөлөг, Хятадын усан онгоцтой мөргөлдсөн хэрэг гарчээ. Энэ хэрэг Вьетнамын тэнгисийн цэргийн хөлөг Хятадын усан онгоцны эсрэг маргаантай усан бүсэд газрын тосны өрөмдлөгийн цамхаг байрлуулахыг хориглон зогссоноос үүдсэн байна. Сөргөлдөгч талууд нэг нэгнийхээ эсрэг гал нээгээгүй боловч Вьетнамын тэнгисийн цэргийнхэн даралттай ус шүршигч ашигласан гэнэ. Түүнчлэн “AP” агентлагт мэдээлснээр хөлгүүд мөргөлдсөнөөс хэд хэдэн далайчин гэмтэж бэртжээ.
Хятад нь Вьетнамын эргээс 193 орчим км-ийн зайтай газар газрын тосны өрөмдлөгө явуулахаар цамхаг босгож эхэлсэн нь хоёр орны хоорондох газар нутгийн маргааныг улам дэвэргэжээ. Бээжин өнгөрсөн амралтын өдрөөр Өмнөд Хятадын тэнгист “CNOOC 981” газрын тосны өрөмдлөгийн цамхгаа байршуулж эхэлсэн нь газар нутгийн маргаанд оролцогч хөрш орнуудаа өдөөн хатгасан үйлдэл болсон юм. Үүний хариуд Вьетнамын эрх баригчид улсынхаа ашиг сонирхлыг хамгаалахын тулд шаардлагатай гэж үзсэн бүх арга хэмжээг авна хэмээн Хятадын талд анхааруулга өгсөн билээ. Вьетнамын албаныхан 1982 онд НҮБ-ын далайн хуулийн конвенциор тогтоосон тус улсын эдийн засгийн онцгой бүсэд Хятад улс газрын тосны өрөмдлөгийн цамхгаа байршуулсан гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Филиппин улс Өмнөд Хятадын тэнгист загасчилж явсан Хятадын завийг саатуулж, 11 хүнийг баривчилсан хэрэг гарсан. Хятадын загасчлалын завь Филиппиний хуулиар хамгаалсан олон төрөл зүйлийн яст мэлхийг агнаснаас асуудалд орсон аж.
Хятад улс нь Өмнөд Хятадын тэнгис дэх хэдэн арлын оруулан “U” хэлбэрийн хэсгийг өөрийн эзэмшлийн хэмээн зарласнаар хөрш Филиппин, Бруней, Малайз, Тайван улсуудтай газар нутгийн маргаан дэгдээгээд буй юм.

0 Сэтгэгдэл