Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Нэг Японд ногдох өр 8,06 сая йен
Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Японы Засгийн газрын өр өнгөрсөн оны мөн үеийнхээ 33,36 их наяд ам.доллараар нэмэгдэн 1,02 квадриллион йен хүрсэн тухай тус улсын Сангийн сайд мэдэгдэв. Төв Засгийн газрын өр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээс эхлэн нийгмийн халамжийн дарамтаас болж 7,01 их наядаар өсчээ. Японы хүн ам эрчимтэй хөгширч байгаагаас ийм үзэгдэл гарчээ. Төрийн бонд, зээл гэх мэт төлөгдөж байгаа урт ба богино хугацааны өрийн хэмжээ өнгөрсөн оны сүүлээр анх удаагаа нэг квадриллион гэсэн үзүүлэлтийг давж гарсан юм. Японы хүн ам өнгөрсөн сарын 1-ний байдлаар 127,14 сая хүн байсан гэхээр нэг хүнд ногдох өрийн хэмжээ 8,06 сая йенд хүрээд байгаа юм.
Санхүүгийн өөрчлөлт хийх явц эрс удааширсантай холбоотойгоор ийм таагүй байдал үүсээд байгаа аж. Зөвхөн зээлийн бондоор төлөх өрийн хэмжээ 743 их наяд йен болсон, валютын интервенц хийхэд ашиглагдах мөнгөний хэмжээ 115,69 их наяд йен болж нэмэгджээ. Төртэй холбоотой компаниудад зээл өгөхөд ашигладаг хөрөнгө оруулалт, бондын хэмжээ 104,21 их наяд йен болсон байна.
Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Японы Засгийн газрын өр өнгөрсөн оны мөн үеийнхээ 33,36 их наяд ам.доллараар нэмэгдэн 1,02 квадриллион йен хүрсэн тухай тус улсын Сангийн сайд мэдэгдэв. Төв Засгийн газрын өр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээс эхлэн нийгмийн халамжийн дарамтаас болж 7,01 их наядаар өсчээ. Японы хүн ам эрчимтэй хөгширч байгаагаас ийм үзэгдэл гарчээ. Төрийн бонд, зээл гэх мэт төлөгдөж байгаа урт ба богино хугацааны өрийн хэмжээ өнгөрсөн оны сүүлээр анх удаагаа нэг квадриллион гэсэн үзүүлэлтийг давж гарсан юм. Японы хүн ам өнгөрсөн сарын 1-ний байдлаар 127,14 сая хүн байсан гэхээр нэг хүнд ногдох өрийн хэмжээ 8,06 сая йенд хүрээд байгаа юм. Санхүүгийн өөрчлөлт хийх явц эрс удааширсантай холбоотойгоор ийм таагүй байдал үүсээд байгаа аж. Зөвхөн зээлийн бондоор төлөх өрийн хэмжээ 743 их наяд йен болсон, валютын интервенц хийхэд ашиглагдах мөнгөний хэмжээ 115,69 их наяд йен болж нэмэгджээ. Төртэй холбоотой компаниудад зээл өгөхөд ашигладаг хөрөнгө оруулалт, бондын хэмжээ 104,21 их наяд йен болсон байна.
0 Сэтгэгдэл
























