Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Британийн банк 14 мянган ажилтнаа цомхотгоно
Британийн “Barclays” банк дэлхийн даяар ажилладаг салбарууддаа цомхотгол хийж 14 мянган хүнийг халахаар шийдсэн тухайгаа мэдэгдлээ. Нийт халагдах ажилтнуудын 70 хувь нь Британи дахь салбаруудад ногдоно. Үүнээс өмнө тус банк 12 мянган ажилтнаа цомхотгох тухай ярьж байсан юм. Цомхотгол явуулах болсон гол шалтгаан нь 2015 он гэхэд үргүй зардлын хэмжээг 2,9 тэрбум ам.доллараар багасгах. Цомхотголд хөрөнгө оруулалт хариуцсан салбарууд хамгийн эхэнд хамарна. Ингэснээр 2016 он гэхэд долоон мянган хүн цомхотгоно.
Ийнхүү хэмнэсэн мөнгөөрөө Британи ба Африк дахь банкны хадгаламжийн үйлчилгээг сайжруулахаар төлөвлөжээ. Банкны Ерөнхий захирал “Бид зөвхөн өрсөлдөх давуу чадвартай салбаруудад ажиллах болно” гэж мэдэгджээ.
“Barclays” банкны хөрөнгө оруулалтын ашиг энэ оны эхний улиралд 49 хувиар унаад байсан юм. Мөн валютын арилжаа, бонд, хувьцааны арилжаанаас олдог ашиг нь 41 хувиар унаж, алдагдлын хэмжээ хоёр тэрбум ам.доллар болсон тул ийнхүү цомхотгол эхлүүлсэн байна.
Британийн “Barclays” банк дэлхийн даяар ажилладаг салбарууддаа цомхотгол хийж 14 мянган хүнийг халахаар шийдсэн тухайгаа мэдэгдлээ. Нийт халагдах ажилтнуудын 70 хувь нь Британи дахь салбаруудад ногдоно. Үүнээс өмнө тус банк 12 мянган ажилтнаа цомхотгох тухай ярьж байсан юм. Цомхотгол явуулах болсон гол шалтгаан нь 2015 он гэхэд үргүй зардлын хэмжээг 2,9 тэрбум ам.доллараар багасгах. Цомхотголд хөрөнгө оруулалт хариуцсан салбарууд хамгийн эхэнд хамарна. Ингэснээр 2016 он гэхэд долоон мянган хүн цомхотгоно.Ийнхүү хэмнэсэн мөнгөөрөө Британи ба Африк дахь банкны хадгаламжийн үйлчилгээг сайжруулахаар төлөвлөжээ. Банкны Ерөнхий захирал “Бид зөвхөн өрсөлдөх давуу чадвартай салбаруудад ажиллах болно” гэж мэдэгджээ.
“Barclays” банкны хөрөнгө оруулалтын ашиг энэ оны эхний улиралд 49 хувиар унаад байсан юм. Мөн валютын арилжаа, бонд, хувьцааны арилжаанаас олдог ашиг нь 41 хувиар унаж, алдагдлын хэмжээ хоёр тэрбум ам.доллар болсон тул ийнхүү цомхотгол эхлүүлсэн байна.
0 Сэтгэгдэл
























