Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
56 жилийн дараа ял оноолоо
Социализмын үед Унгарын Дотоод хэргийн сайд байсан Бэла Бижкуд 1956 онд гарсан коммунизмын эсрэг бослогыг дарахдаа цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэж шийтгэсэн тухай “BBC” агентлаг мэдээлж байна. Өдгөө 92 настай Бижкуг бослогыг дарахдаа энгийн иргэд рүү буудах тушаал өгсөн хэрэгт буруутай гэж үзэн таван жил зургаан сар хорих ялаар шийтгэжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1956 онд Унгарт тогтоосон коммунист дэглэмийг эсэргүүцсэн иргэд зэвсэгт бослого гарган төрийн эргэлт гаргасан юм. Үүний дараа Хрущевын тушаалаар Зөвлөлтийнхэн цэргээ оруулж зэвсэгт тэмцэл эхэлсэн. Тэр үед Зөвлөлтийн талыг баримтлагч, дэглэмийн түр гүйцэтгэх хорооны гишүүн байсан Бижку босогчдыг дарахдаа гал нээх тушаал өгсөн гэдгийг баримтаар нотолжээ. Бижкугийн тушаалаар гал нээсэн Зөвлөлтийн талыг баримтлагчид Будапешт, Шалготарьян хотуудад ямар ч зэвсэггүй энгийн 49 хүнийг буудан хороосон байна.
Унгарт тухайн үед болсон үйл явдлын үеэр Зөвлөлтийн талыг баримтлан бослогыг нухчин дарах тушаал өгч байсан хүмүүсээс өдгөө амьд байгаа нь Бижку ганцаараа аж. Гэхдээ шүүхийн гаргасан шийдвэр нь эцсийнх биш бөгөөд хэрэгтэн дахин заалдах боломжтой. Хуучин социалист систем, Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудад тухайн үед эрх баригч дэглэмийн талд үйлчилж байсан хүмүүсийг шүүх ажиллагаа явах нь цөөнгүй
Жишээлэхэд, 1981 онд социалист дэглэмийн эсрэг Польшид өрнөсөн үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг Зөвлөлтийн талд дарсан гэдэг хэргээр экс Төрийн тэргүүн Войцех Ярузельскийг шүүж байв. Латви, Литва, Эстони гэх мэт улсад Зөвлөлтийн үед тусгай албаны ажилтан байсан хүмүүсийг шүүх ажиллагаа байсхийгээд болдог байна.
Социализмын үед Унгарын Дотоод хэргийн сайд байсан Бэла Бижкуд 1956 онд гарсан коммунизмын эсрэг бослогыг дарахдаа цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэж шийтгэсэн тухай “BBC” агентлаг мэдээлж байна. Өдгөө 92 настай Бижкуг бослогыг дарахдаа энгийн иргэд рүү буудах тушаал өгсөн хэрэгт буруутай гэж үзэн таван жил зургаан сар хорих ялаар шийтгэжээ.Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1956 онд Унгарт тогтоосон коммунист дэглэмийг эсэргүүцсэн иргэд зэвсэгт бослого гарган төрийн эргэлт гаргасан юм. Үүний дараа Хрущевын тушаалаар Зөвлөлтийнхэн цэргээ оруулж зэвсэгт тэмцэл эхэлсэн. Тэр үед Зөвлөлтийн талыг баримтлагч, дэглэмийн түр гүйцэтгэх хорооны гишүүн байсан Бижку босогчдыг дарахдаа гал нээх тушаал өгсөн гэдгийг баримтаар нотолжээ. Бижкугийн тушаалаар гал нээсэн Зөвлөлтийн талыг баримтлагчид Будапешт, Шалготарьян хотуудад ямар ч зэвсэггүй энгийн 49 хүнийг буудан хороосон байна.

0 Сэтгэгдэл