Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Том алдагдал хэдий ч хоосонгүй наймаа
Израйль улсын эдийн засгийн дорвитой хэсгийг зэвсгийн наймаа эзэлдэг. Гэтэл энэ улсын түүхэнд хамгийн томд тооцогдох зэвсгийн наймаа бүтэлгүйтсэн тухай Израйлийн хэвлэл мэдээллээр зарлав. 13 тэрбум ам.доллараар израйлийн компаниуд Польшийг пуужингийн довтолгооноос сэргийлэн хамгаалах “Давидын дүүгүүр” нэртэй систем нийлүүлэх гэрээ байгуулахаар тохирсон ч АНУ-ын дарамтын улмаас боломжоо алдсан байна. Үр дүнд нь америкчууд өөрсдөө Польш руу агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэхээр болж. 13 тэрбум ам.долларын пуужин, довтолгоо илрүүлэх систем борлуулна гэдэг хэдэн мянган хүн, олон зуун үйлдвэрийг 10-аас илүү жил тогтвортой ажиллуулахад хүрэлцээтэй стратегийн чухал нөлөөтэй гэрээ гэсэн үг. Америкчууд гол түнш болоод буй Израйлиас асар “том” гэрээ байгуулах боломжийг нь булааж аваад, шууд бус нөхөн төлбөр амлажээ. Тодруулбал, цаашид Америкаас Польшийн худалдан авах зэвсэглэл, техник нийлүүлэх, боловсруулахад Израйлийн компаниуд туслан гүйцэтгэгчээр оролцох боломж нээгдэнэ. Израйлийн Засгийн газрын төлөөлөгч энэ талаар “Америкчууд ч аз жаргалтай, польшууд ч баяртай байхын зэрэгцээ бидэнд ч ажил хийх боломж гарна” гэжээ. Ингэснээр Америкийн компаниуд “Давидын дүүгүүр” систем боловсруулан үйлдвэрлэхээр болов. АНУ-ын төлөөлөгчид энэ талаар “Польш нь НАТО-гийн гишүүн орон учраас америкийн зэвсэглэлийг худалдан авч байх нь Вашингтоны сонирхолд нийцнэ” гэж мэдэгджээ.

0 Сэтгэгдэл