Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Казахстанд 944 мянган оролман иржээ
Казахстаны оролмануудын 8,6 хувь нь дээд боловсролтой, 20 хувь нь тусгай дунд боловсролтой, 71 хувь нь дунд боловсролтой эсвэл огт боловсролгүй хүмүүс гэсэн мэдээг тус улсын Эдийн засаг ба төсвийн төлөвлөлтийн яамны дэд сайд хийжээ. Зөвлөлт задарсны дараагаар шинэ үеийн түүхэндээ анх удаа тусгаар улс болсон Казахстанд бусад улсаас цагаачлан ирж суурьшсан казах үндэстнүүдийг оролман гэж нэрлэдэг аж. Ийнхүү оролмануудын боловсрол, мэргэжлийн түвшин бага байгаа нь тэднийг Казахстаны нийгэмд нэгдэхэд саад болоод зогсохгүй тус улсын хөдөлмөрийн нөөцийн өсөлт, нөхөлтийн чанарт муугаар нөлөөлж байгаа юм байна.
Казахстаныг тусгаар улс болсноос хойш хуучин Зөвлөлтийн Бүгд найрамдах улсуудаас нийт 944 мянган казах үндэстэн шилжин ирж суурьшсанаас 860 мянга нь тэндэхийн иргэн болсон байдаг.
Гэхдээ эрх баригчид оролмануудыг суурьшуулахдаа тухайн нутгийн хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн онцлогийг харгалзан үзээгүй нь одоо таагүй нөлөө үзүүлж эхэлсэн аж. Оролмануудын тэн хагасаас илүүг нь Өмнөд Казахстан, Алма Ата, Мангиустай, Жамбыл мужуудад суурьшуулсан. Эдгээр мужууд нь оролмаануудыг олноор ирэхээс ч өмнө хүн амын нягтрал өндөртэй нутаг байжээ.
1990-ээд онд Казахстаныг зорьсон манай казахууд ч оролмануудын тоонд ордог.
Казахстаны оролмануудын 8,6 хувь нь дээд боловсролтой, 20 хувь нь тусгай дунд боловсролтой, 71 хувь нь дунд боловсролтой эсвэл огт боловсролгүй хүмүүс гэсэн мэдээг тус улсын Эдийн засаг ба төсвийн төлөвлөлтийн яамны дэд сайд хийжээ. Зөвлөлт задарсны дараагаар шинэ үеийн түүхэндээ анх удаа тусгаар улс болсон Казахстанд бусад улсаас цагаачлан ирж суурьшсан казах үндэстнүүдийг оролман гэж нэрлэдэг аж. Ийнхүү оролмануудын боловсрол, мэргэжлийн түвшин бага байгаа нь тэднийг Казахстаны нийгэмд нэгдэхэд саад болоод зогсохгүй тус улсын хөдөлмөрийн нөөцийн өсөлт, нөхөлтийн чанарт муугаар нөлөөлж байгаа юм байна. Казахстаныг тусгаар улс болсноос хойш хуучин Зөвлөлтийн Бүгд найрамдах улсуудаас нийт 944 мянган казах үндэстэн шилжин ирж суурьшсанаас 860 мянга нь тэндэхийн иргэн болсон байдаг.
Гэхдээ эрх баригчид оролмануудыг суурьшуулахдаа тухайн нутгийн хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн онцлогийг харгалзан үзээгүй нь одоо таагүй нөлөө үзүүлж эхэлсэн аж. Оролмануудын тэн хагасаас илүүг нь Өмнөд Казахстан, Алма Ата, Мангиустай, Жамбыл мужуудад суурьшуулсан. Эдгээр мужууд нь оролмаануудыг олноор ирэхээс ч өмнө хүн амын нягтрал өндөртэй нутаг байжээ.
1990-ээд онд Казахстаныг зорьсон манай казахууд ч оролмануудын тоонд ордог.
0 Сэтгэгдэл
























