Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Хан хүү Чарльз оросын ерөнхийлөгч Путиныг Гитлертэй адилтгажээ
Канад айлчилж байгаа Их Британийн хан хүү Чарльз ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг нацизмыг үндэслэгч Адольф Гитлертэй харьцуулсан байна. Тэрээр энгийн яриан дундуураа Орос болоод Украины харилцаа, Крымын асуудлаар ярьж байгаад “Тухайн үед Гитлерийн хийж байсныг Путин одоо яг хийж байна” гэжээ. Хан хүүг дагалдаж явсан, гитлерийн хоморголон устгалын үеэр төрөл төрөгсдөө алдсан Мэриэнн Фергюсон гэгч Канадын Галифакс дэх цагаачлалын музей үзэж явахдаа Чарльз үнэхээр ингэж хэлсэн гэдгийг баталжээ.
“Тэр намайг хэзээ Канадад ирсэн бэ гэж асуусан. Би 1939 онд гэхэд тэрээр Тэр цагт Гитлерийн хийж байсан бүхнийг өнөөдөр Путин хийж байна шүү дээ гэсэн юм. Би ч хан хүүтэй санал нэг байна. Та бүхэн харж байгаа биз дээ, Путин яг л Гитлер шиг бусдын газар нутгийг эзэлж байна шүү дээ. Хан хүү оросын тухайд өөр зүйл яриагүй” гэж Фергюсон ярьжээ.
Харин хан хүү Чарльзын айлчлалын талаарх хэвлэлийн бага хурал дээр түүний хувийн ярианы талаар тайлбар өгөхгүй гэсэн байна.
Gitlerees ch dor daranguilagch. orosiin augaa ard tumen yana daa, yana
Канад айлчилж байгаа Их Британийн хан хүү Чарльз ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг нацизмыг үндэслэгч Адольф Гитлертэй харьцуулсан байна. Тэрээр энгийн яриан дундуураа Орос болоод Украины харилцаа, Крымын асуудлаар ярьж байгаад “Тухайн үед Гитлерийн хийж байсныг Путин одоо яг хийж байна” гэжээ. Хан хүүг дагалдаж явсан, гитлерийн хоморголон устгалын үеэр төрөл төрөгсдөө алдсан Мэриэнн Фергюсон гэгч Канадын Галифакс дэх цагаачлалын музей үзэж явахдаа Чарльз үнэхээр ингэж хэлсэн гэдгийг баталжээ. “Тэр намайг хэзээ Канадад ирсэн бэ гэж асуусан. Би 1939 онд гэхэд тэрээр Тэр цагт Гитлерийн хийж байсан бүхнийг өнөөдөр Путин хийж байна шүү дээ гэсэн юм. Би ч хан хүүтэй санал нэг байна. Та бүхэн харж байгаа биз дээ, Путин яг л Гитлер шиг бусдын газар нутгийг эзэлж байна шүү дээ. Хан хүү оросын тухайд өөр зүйл яриагүй” гэж Фергюсон ярьжээ.
Харин хан хүү Чарльзын айлчлалын талаарх хэвлэлийн бага хурал дээр түүний хувийн ярианы талаар тайлбар өгөхгүй гэсэн байна.
0 Сэтгэгдэл
2014.05.21
























