Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Оросын титаныг орлуулах метал хайж эхэлжээ
Украйнд болж байгаа хэрэг явдалтай холбоотойгоор Өрнөдийн орнууд Оросын эсрэг олон тооны хориг арга хэмжээ авч байна. Хориг арга хэмжээний нөлөөг илүү хүчтэй болгохын тулд Оросын эдийн засгийн гол суурь болж байгаа олборлох салбар руу анхаарал хандуулах болж. Гэхдээ Оросын олборлогчдын бүтээгдэхүүнийг худалдан авахыг хориглох нь эргээд өөрсдөд нь тун таагүй байдал үүсгэнэ. Жишээлэхэд, дэлхийн хэмжээнд онгоц үйлдвэрлэлээр тэргүүлэгч компаниудын нэг “Airbus” Оросоос өөр газраас титан худалдан авах боломжийг судлах ажлын баг байгуулсан байна. Титан нь хамгийн бөх бат металын нэг болохоор онгоцыг хөөрөх ба газардахад голлох үүрэг гүйцэтгэдэг дугуйн системд маш ихээр ашиглагддаг. Оросын “ВСМПО-АВИСМА” компани нь “Airbus”-ын титаны хэрэгцээний 60 хувийг дангаар хангадаг. Европын холбоо Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахдаа “ВСМПО-АВИСМА” компанийг оруулбал “Airbus” компани нь дугуйн систем үйлдвэрлэх титангүй болж, үйлдвэрлэл нь зогсохдоо тулна. Иймд эдийн засгийн хориг арга хэмжээ авах улс төрийн шийдвэр гарахаас өмнө титаны өөр нийлүүлэгч олохоор хайгуул эхэлсэн байна.
Оросын “ВСМПО-АВИСМА” компани нь титаны цувимал ба хэвлэмэл эдлэлийг 2020 он хүртэл “Airbus” компанид нийлүүлэх гэрээг тэртээ 2009 онд байгуулан ажиллаж байгаа аж. 2013 оны байдлаар энэ компанийн ашиг 14 хувиар нэмэгдэн 1,612 тэрбум ам.долларт хүрчээ.
Оросын “ВСМПО-АВИСМА” компани нь титаны цувимал ба хэвлэмэл эдлэлийг 2020 он хүртэл “Airbus” компанид нийлүүлэх гэрээг тэртээ 2009 онд байгуулан ажиллаж байгаа аж. 2013 оны байдлаар энэ компанийн ашиг 14 хувиар нэмэгдэн 1,612 тэрбум ам.долларт хүрчээ.
0 Сэтгэгдэл
























