Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
15 тэрбумын өртөгтэй томдсон галт тэрэг
Францын төрийн өмчит төмөр замын “SNCF” компани 15 тэрбум еврогоор “Alstom”, “Bombardier” компаниас 341 зорчигч тээврийн галт тэрэг худалдан авсан нь орон нутгийн вокзалд томдож, хэт өргөн болчихжээ. Тодруулбал, нийт 2000 гаруй вагон авсан байна. Францын Зам, тээврийн сайд Фредерик Кювилье энэ байдлыг инээдтэй бас эмгэнэлтэй хэрэг гэж үзээд төмөр замын тогтолцоогоо “дүнхүү” гэж шүүмжилсэн байна.
Мөн Европын холбоонд мөрддөг хуулийн дагуу галт тэрэгний компанийг төмөр зам ашигладөг нэгжээс салгасан нь ийм байдалд хүргэсэн гэв. Шинээр худалдан авсан галт тэрэг нь орон нутгийн төмөр замын вокзалын тавцангуудаас 20 см илүү өргөн болчихож. Өөрөөр хэлбэл, Францын хөдөө орон нутгийн төмөр замын зогсоолын зорчигчдын тавцан нь төмөр замдаа хэт тулж байрласан тул шинэ вагон багтаж орох боломжгүй болсон гэнэ. Үүнээс болж Франц даяар 1300 зорчигчийн тавцанг өргөтгөх шаардлага гарч, энэ өргөтгөлд 50 сая евро нэмж зарцуулахаас өөр аргагүй болсон гэнэ.
Францын төрийн өмчит төмөр замын “SNCF” компани 15 тэрбум еврогоор “Alstom”, “Bombardier” компаниас 341 зорчигч тээврийн галт тэрэг худалдан авсан нь орон нутгийн вокзалд томдож, хэт өргөн болчихжээ. Тодруулбал, нийт 2000 гаруй вагон авсан байна. Францын Зам, тээврийн сайд Фредерик Кювилье энэ байдлыг инээдтэй бас эмгэнэлтэй хэрэг гэж үзээд төмөр замын тогтолцоогоо “дүнхүү” гэж шүүмжилсэн байна.Мөн Европын холбоонд мөрддөг хуулийн дагуу галт тэрэгний компанийг төмөр зам ашигладөг нэгжээс салгасан нь ийм байдалд хүргэсэн гэв. Шинээр худалдан авсан галт тэрэг нь орон нутгийн төмөр замын вокзалын тавцангуудаас 20 см илүү өргөн болчихож. Өөрөөр хэлбэл, Францын хөдөө орон нутгийн төмөр замын зогсоолын зорчигчдын тавцан нь төмөр замдаа хэт тулж байрласан тул шинэ вагон багтаж орох боломжгүй болсон гэнэ. Үүнээс болж Франц даяар 1300 зорчигчийн тавцанг өргөтгөх шаардлага гарч, энэ өргөтгөлд 50 сая евро нэмж зарцуулахаас өөр аргагүй болсон гэнэ.
0 Сэтгэгдэл
























