Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Украины сонгуульд тэрбумтан Прошенко ялж байна гэв
Exit poll хэвлэлийн мэдээлснээр бол өчигдөр Украинд болсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд өрсөлдсөн 21 нэр дэвшигчээс тэрбумтан, олигарх Пётр Порошенко ялсан, тэрээр нийт сонгочдын 55 хувийн санал авсан гэлээ.
Прошенко ч өөрөө ерөнхийлөгчийн сонгууль нэг л шаттай болохоор боллоо гэж мэдэгдсэн байна. Тэр санал хураах байруудыг хаасны дараа “Украин улс шинэ ерөнхийлөгчтэй боллоо” гэжээ.
Оросын ИТАР-ТАСС-ын мэдээлж байгаагаар бол хоёрдугаар байрт “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко 12 хувь, гуравт Дээд Радагийн депутат Олег Ляшко 8,0, Анатолий Гриценко 6,3, Сергей Тигипко 4,7, Михаил Добкин 2,0, Петр Симоненко 1,1, Олег Тягнибок 1,3, Дмитрий Ярош 0,9 хувийн санал тус тус авсан гэж байна.
Пётр Прошенко сонгуулийн өмнөх кампанийхаа үеэр ОХУ-тай яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байсан юм. Сэтгүүлчийн “Ерөнхийлөгч болбол та хамгийн анхны айлчлалаа хаанаас эхлэх вэ. Оросоос уу, Европын холбоонд уу” гэсэн асуултад “Домбассаас” гэж хариулж байсан юм.
Тэр бас ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзах эсэх тухайд нь “Мэдээж, Орос бол манай хөрш. Оростой яриа хэлэлцээргүйгээр тогтвортой байдал гэж байхгүй” гэж байлаа. Харин Крымын тухайд “Крымын асуудал их төвөгтэй. Крым украиных байсан, украиных ч байгаа, байх ч болно” гэж хэлсэн юм.
Прошенко ч өөрөө ерөнхийлөгчийн сонгууль нэг л шаттай болохоор боллоо гэж мэдэгдсэн байна. Тэр санал хураах байруудыг хаасны дараа “Украин улс шинэ ерөнхийлөгчтэй боллоо” гэжээ. Оросын ИТАР-ТАСС-ын мэдээлж байгаагаар бол хоёрдугаар байрт “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко 12 хувь, гуравт Дээд Радагийн депутат Олег Ляшко 8,0, Анатолий Гриценко 6,3, Сергей Тигипко 4,7, Михаил Добкин 2,0, Петр Симоненко 1,1, Олег Тягнибок 1,3, Дмитрий Ярош 0,9 хувийн санал тус тус авсан гэж байна.

0 Сэтгэгдэл