Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
3000-ын хахууль өгөх гээд 120 мянгаар торгуулах нь дээ
ОХУ-ын Новгород мужийн нэгэн замын цагдаад хахууль өгөх гэснийхээ төлөө Казахстаны иргэн 120 мянган рублиэр торгуулахад хүрээд байна гэж Новгород мужийн прокурорын албан ёсны сайтад бичжээ.
“Новгород мужийн Чудовын районы шүүх Казахстан улсын иргэн 27 настай Эрматжан Нарметовын хэргийг авч үзээд хууль бус үйлдлийнхээ төлөө албан тушаалтанд хахууль өгөх гэсэн хэмээн үзэж 120 мянган рублиэр торгохоор шийтгэлээ” гэж мэдээлэлд дурджээ.
2014 оны гуравдугаар сарын 23-нд Чудовын районы нэгэн зам дээр авто замын байцаагч Казахстаны улсын дугаартай ачааны гурван машиныг хөдөлгөөний дүрэм зөрчсөнийх нь төлөө зогсоожээ.
Гэтэл тэр машины нэгд нь зорчиж явсан Нарметов замын байцаагчийг дуудаж протокол үйлдэх хэрэггүй хэмээн 3000 рубль хахууль болгон өгөхөөр амласан байна. Харин замын цагдаагийн байцаагч хэргийн газарт цагдаагийн ажилтнуудыг дуудсанаар хахууль өгөхийг оролдогч үйлдэл дээрээ баригдаж, хахууль өгөх гэж байснаа ч хүлээжээ.
Ингээдп л тэрээр ОХУ-ын Эрүүгийн хууль ёсоор авлига өгөх гэснийхээ төлөө өгөх гэж байсан хахуулиасаа 40 дахин их мөнгөөр торгуулах болсон байна.
ОХУ-ын Новгород мужийн нэгэн замын цагдаад хахууль өгөх гэснийхээ төлөө Казахстаны иргэн 120 мянган рублиэр торгуулахад хүрээд байна гэж Новгород мужийн прокурорын албан ёсны сайтад бичжээ.“Новгород мужийн Чудовын районы шүүх Казахстан улсын иргэн 27 настай Эрматжан Нарметовын хэргийг авч үзээд хууль бус үйлдлийнхээ төлөө албан тушаалтанд хахууль өгөх гэсэн хэмээн үзэж 120 мянган рублиэр торгохоор шийтгэлээ” гэж мэдээлэлд дурджээ.

0 Сэтгэгдэл