Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Зугтаасан Янукович ОХУ-аас украины сонгуулийг шүүмжилж сууна
Эх орноо орхин гадаадад зугтааж гарсан, Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович өнгөрсөн ням гарагт Украинд болсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн талаар бодлоо илэрхийлжээ. Түүнийхээр бол тэрээр ард түмний санал бодол, сонголтыг хүндэтгэж байгаа ч энэ сонгууль хууль бус болсон гэнэ. Хууль ёсны байхын тулд украины дорнод нутгийн ард иргэдийн саналыг авах ёстой байсан гэжээ.
“Украины ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж өнгөрлөө. Аль бүс нутагт хүн амын хэдэн хувь нь сонгуульд оролцсон, ямар сонголт хийсэн зэргийг хамаарахгүйгээр миний бодлоор энэ сонгууль манай эх орны хамгийн хүнд үед болсны хувьд би хүндэтгэж байна” гэж зугтаасан Янукович мэдэгдэлдээ дурдсаныг оросын ИТАР-ТАСС дамжуулжээ. Янукович цааш нь “Гэхдээ сонгуулийг хууль ёсны болгохын тулд, ерөнхийлөгчөө хууль ёсны байлгахын тулд тус улсын зүүн бүс нутгийн иргэдийг гарцаагүй оролцуулах ёстой. Энэ бүс нутгийн олон сонгогч, цэргийн эргэлтээр гарч ирсэн хууль бус засгийн газрыг эсэргүүцэж байна” гэж хэлсэн байна.
Виктор Янукович 2010 онд Украины ерөнхийлөгчөөр сонгогдсон ч бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаагүй байхдаа, украин даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс зугтааж эх орноосоо дүрвэн гараад ОХУ-ын нутагт толгой хоргодож байгаа юм.
Эх орноо орхин гадаадад зугтааж гарсан, Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович өнгөрсөн ням гарагт Украинд болсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн талаар бодлоо илэрхийлжээ. Түүнийхээр бол тэрээр ард түмний санал бодол, сонголтыг хүндэтгэж байгаа ч энэ сонгууль хууль бус болсон гэнэ. Хууль ёсны байхын тулд украины дорнод нутгийн ард иргэдийн саналыг авах ёстой байсан гэжээ. “Украины ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж өнгөрлөө. Аль бүс нутагт хүн амын хэдэн хувь нь сонгуульд оролцсон, ямар сонголт хийсэн зэргийг хамаарахгүйгээр миний бодлоор энэ сонгууль манай эх орны хамгийн хүнд үед болсны хувьд би хүндэтгэж байна” гэж зугтаасан Янукович мэдэгдэлдээ дурдсаныг оросын ИТАР-ТАСС дамжуулжээ. Янукович цааш нь “Гэхдээ сонгуулийг хууль ёсны болгохын тулд, ерөнхийлөгчөө хууль ёсны байлгахын тулд тус улсын зүүн бүс нутгийн иргэдийг гарцаагүй оролцуулах ёстой. Энэ бүс нутгийн олон сонгогч, цэргийн эргэлтээр гарч ирсэн хууль бус засгийн газрыг эсэргүүцэж байна” гэж хэлсэн байна.
Виктор Янукович 2010 онд Украины ерөнхийлөгчөөр сонгогдсон ч бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаагүй байхдаа, украин даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс зугтааж эх орноосоо дүрвэн гараад ОХУ-ын нутагт толгой хоргодож байгаа юм.
0 Сэтгэгдэл
























