Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Цагаачдын хуаранг нурааж байна
Францын цагдаа нар Кале хот дахь цагаачдын хууль бус хуаранг нураах ажиллагаа эхлүүлжээ. Тус хуаранд Ази, Африк, Ойрхи Дорнодоос ирсэн 800 гаруй цагаач амьдардаг байж. Хуаранг ямар нэг зөвшөөрөлгүй хууль бусаар байгуулсан болохоор ариун цэврийн наад захын шаардлага хангадаггүйн дээр элдэв гэмт хэрэгтэн орогнодог газар болж хувирчээ. Иймд тус хотын захиргаа нураах шийдвэр гаргасан аж. Цагдаа нар хуаранг бүслэн цагаачдыг шалгаж эхэлсэн байна.
Тус газар орогнож буй цагаачдын дийлэнх нь тэндээсээ Их Британи руу цагаачлахыг мөрөөддөг тухайгаа “ВВС” агентлагийн сэтгүүлчдэд ярьжээ. Цагаачид Англи руу гарч чадвал Францад байгаагаасаа илүү сайхан амьдарна гэж боддог гэнэ. Тиймээс Англи руу хууль бусаар нэвтрэх гэж оролддог ч баригдаад Каледаа ирдэг аж.
Францын цагдаа нар Кале хот дахь цагаачдын хууль бус хуаранг нураах ажиллагаа эхлүүлжээ. Тус хуаранд Ази, Африк, Ойрхи Дорнодоос ирсэн 800 гаруй цагаач амьдардаг байж. Хуаранг ямар нэг зөвшөөрөлгүй хууль бусаар байгуулсан болохоор ариун цэврийн наад захын шаардлага хангадаггүйн дээр элдэв гэмт хэрэгтэн орогнодог газар болж хувирчээ. Иймд тус хотын захиргаа нураах шийдвэр гаргасан аж. Цагдаа нар хуаранг бүслэн цагаачдыг шалгаж эхэлсэн байна.Тус газар орогнож буй цагаачдын дийлэнх нь тэндээсээ Их Британи руу цагаачлахыг мөрөөддөг тухайгаа “ВВС” агентлагийн сэтгүүлчдэд ярьжээ. Цагаачид Англи руу гарч чадвал Францад байгаагаасаа илүү сайхан амьдарна гэж боддог гэнэ. Тиймээс Англи руу хууль бусаар нэвтрэх гэж оролддог ч баригдаад Каледаа ирдэг аж.
0 Сэтгэгдэл
























