Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
55 хүнийг стадионд шүүжээ
Хятадын Шинжаан мужид 55 хүнийг салан тусгаарлах үзэл гаргаж, аллага, алан хядах ажиллагаа явуулсан хэмээн буруутган шүүжээ. Энэ олон хүнийг хамарсан шүүх хурлыг жирийн шүүх танхимд хийх боломжгүй байсан учир цэнгэлдэх хүрээлэнд болсон байна. Шүүх хурлыг үзэхээр 7000 гаруй хүн цэнгэлдэх хүрээлэнд иржээ. Тэднийг ачааны машин дээр бөөнөөр нь ачиж ирэхдээ буутай цагдаа нараар харгалзуулжээ.
Яллагдагч нарын гуравт нь цаазаар авах ял оноосон байна. Тэдний хэтэрхий зэрлэг балмад аргаар хүн амины хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж ялын дээд хэмжээ оноосон аж.
Хятадын Шинжаан мужид уйгуруудын гаргасан үймээн самуун, гэмт хэрэг сүүлийн хэдэн жил тасрахгүй гарсаар байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт гэхэд амиа золиослогч таван хүн Үрүмч хотын гудамжинд бөмбөг дэлбэлж 39 хүний аминд хүрсэн.
Шинжаан мужийн хүн амын 45 хувь нь лалын шашинт уйгурууд юм. Тэд хүн амын мөн 40 гаруй хувийг бүрдүүлдэг хятадын хан үндэстэнтэй эв түнжин хагаралдах нь улам бүр ихэсч, иймэрхүү хэрэг тасрахгүй гарч байгаа юм.

Хятадын Шинжаан мужид 55 хүнийг салан тусгаарлах үзэл гаргаж, аллага, алан хядах ажиллагаа явуулсан хэмээн буруутган шүүжээ. Энэ олон хүнийг хамарсан шүүх хурлыг жирийн шүүх танхимд хийх боломжгүй байсан учир цэнгэлдэх хүрээлэнд болсон байна. Шүүх хурлыг үзэхээр 7000 гаруй хүн цэнгэлдэх хүрээлэнд иржээ. Тэднийг ачааны машин дээр бөөнөөр нь ачиж ирэхдээ буутай цагдаа нараар харгалзуулжээ. Яллагдагч нарын гуравт нь цаазаар авах ял оноосон байна. Тэдний хэтэрхий зэрлэг балмад аргаар хүн амины хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж ялын дээд хэмжээ оноосон аж.

0 Сэтгэгдэл