Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Путиныг амраах гэж байж Ми-8 нисдэг тэрэг сүйрлээ

ОХУ-ын Мурманск мужид 19 хүнтэй Ми-8 нисдэг тэрэг сүйрч хоёр хүнийг нь эмнэлэгт хүргэсэн бол 17 хүний нь хувь заяа тодорхойгүй байна гэж ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. Нисдэг тэргэнд багийн таван гишүүн, 14 зорчигч явсан байна.
Багийн гишүүдийн дунд Мурманск мужийн амбан захирагчийн орлогч Сергей Скоморохов, Ойн аж ахуйн газрын дарга Олег Вереникин, “Апатит” компанийн ерөнхий захирал Алексей Григорьев, түүний орлогч Константин Никитин, мужийн Байгаль орчны сайд Алексей Смирнов, Кировын тамгын газрын дарга Андрей Звонирь нарын өндөн албаны хүмүүс байсан гэнэ.

Зарим эх сурвалж тэднийг загасчилахаар явсан гэж байгаа ч зарим нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг энэ мужид ажиллаж, амарч зугаалах бэлтгэлийг хангах гэж явсан гэж мэдээлж байна.
Нисдэг тэрэг Дорнод Мунозерийн суурингийн дэргэд осолдсон юм байна. Цаг агаарын тааламжгүй байдал нисдэг тэрэг осолдох шалтгаан болсон байж болох юм гэж байгаа ч үүний зэрэгцээ ийм нөхцөлд нисгэгчдийн алдаа байсныг үгүйсгэхгүй гэж хууль хяналтын байгууллагууд мэдээлжээ.
гитлэрюгэндтэй холбоотой биш л юм баина шүү дээ... зүгээр л орон нутгийн хэдэн пийдал зугаалах гэж байгаад онгоц сүйрүүлчихсэн юм биш үү...
муу хүн бусдадаа гай болох юм даа
Дарангулагч.......

ОХУ-ын Мурманск мужид 19 хүнтэй Ми-8 нисдэг тэрэг сүйрч хоёр хүнийг нь эмнэлэгт хүргэсэн бол 17 хүний нь хувь заяа тодорхойгүй байна гэж ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. Нисдэг тэргэнд багийн таван гишүүн, 14 зорчигч явсан байна.
Багийн гишүүдийн дунд Мурманск мужийн амбан захирагчийн орлогч Сергей Скоморохов, Ойн аж ахуйн газрын дарга Олег Вереникин, “Апатит” компанийн ерөнхий захирал Алексей Григорьев, түүний орлогч Константин Никитин, мужийн Байгаль орчны сайд Алексей Смирнов, Кировын тамгын газрын дарга Андрей Звонирь нарын өндөн албаны хүмүүс байсан гэнэ.

Зарим эх сурвалж тэднийг загасчилахаар явсан гэж байгаа ч зарим нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг энэ мужид ажиллаж, амарч зугаалах бэлтгэлийг хангах гэж явсан гэж мэдээлж байна.
Нисдэг тэрэг Дорнод Мунозерийн суурингийн дэргэд осолдсон юм байна. Цаг агаарын тааламжгүй байдал нисдэг тэрэг осолдох шалтгаан болсон байж болох юм гэж байгаа ч үүний зэрэгцээ ийм нөхцөлд нисгэгчдийн алдаа байсныг үгүйсгэхгүй гэж хууль хяналтын байгууллагууд мэдээлжээ.
0 Сэтгэгдэл
2014.06.08
2014.06.04
2014.06.02
























