Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Польшийн тэргүүн Украины сонгогдсон ерөнхийлөгчтэй уулзлаа
Польшийн ерөнхийлөгч Бронислав Коморовский Варшавт ирээд байгаа Украины сонгогдсон ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзлаа гэж хэвлэлийн алба нь мэдээлжээ.
1989 оны зургадугаар сарын 4-ний өдөр коммунизм байгуулж байсан орнуудаас хамгийн анх Польшид парламентын чөлөөт ардчилсан сонгууль болсны 25 жилийн ой тохиож байгаа учраас энд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тэргүүтэй 50 улсын төлөөлөгч цуглараад байгаа юм. Энд төв болон зүүн европын орнуудын төрийн тэргүүн, ерөнхий сайд нар иржээ.
Польшийн ерөнхийлөгч Коморовский өнөөдрөөс сарын өмнө тавдугаар сарын 9-нд Петр Порошенког Ерөннхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байхад нь Варшавт бас уулзаж байсан юм.
Лхагва гарагт Петр Порошенко АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзах юм. Петр Порошенко сая болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд ялж Украины ерөнхийлөгчөөр сонгогдоод тангаргаа ч өргөж амжаагүй байхдаа ийн Польш улсад анхныхаа гадаад айлчлалыг хийж байгаа юм.
Польшийн ерөнхийлөгч Бронислав Коморовский Варшавт ирээд байгаа Украины сонгогдсон ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзлаа гэж хэвлэлийн алба нь мэдээлжээ.1989 оны зургадугаар сарын 4-ний өдөр коммунизм байгуулж байсан орнуудаас хамгийн анх Польшид парламентын чөлөөт ардчилсан сонгууль болсны 25 жилийн ой тохиож байгаа учраас энд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тэргүүтэй 50 улсын төлөөлөгч цуглараад байгаа юм. Энд төв болон зүүн европын орнуудын төрийн тэргүүн, ерөнхий сайд нар иржээ.

0 Сэтгэгдэл