Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Суллагдсан түрүүчийн ар гэрт заналхийллээ
Афганистанд алба хааж байгаад 2009 онд олзлогдон таван жилийн турш барьцаанд байсан Америкийн армийн түрүүч Боуи Бергдалыг баривчлагдсан талибудаар сольсон тухай мэдээ америкчуудын анхаарлыг татсан хэвээр байна. Бергдалыг сулласны хариуд Америкийн Засгийн газар Кубын Гуантанамо дахь Тэнгисийн цэргийн баазын тусгай шоронгоос таван талибыг гаргасан нь асуудал үүсгээд байна. Олзны цэргийг баривчлагдсан талибуудаар сольсноор Бараг Обама нь АНУ-ыг алан хядагчидтай хэлэлцээр хийхийг хориглодог бодлогоос урвалаа гэж шүүмжилж байгаа юм. Үүний дээр суллагдсан талибууд цаашид Америкт хор хөнөөл учруулахгүй гэх баталгаа байхгүй, тэгээд ч Бергдал олзлогдохын өмнө ангийн байрлалаас дур мэдэн гарч явсан гэцгээж байна. Энэ шүүмжлэлийг дагаад Бергдалын эцэг, эхэд үл мэдэгдэх этгээдүүд сүрдүүлэн заналхийлж эхэлсэн тухай Мөрдөх товчооны төлөөлөгч СNN агентлагт мэдээлжээ. “Хүү чинь Америкийн нэр төрийг гутаалаа” гэсэн утгатай заналхийлэл ирсэн бололтой.
Үүнтэй холбоотойгоор Мөрдөх товчооны төлөөлөгч “Бид сүрдүүлэг болгонд хариуцлагатай ханддаг бөгөөд одоо муж болон орон нутгийн хамтрагчидтайгаа энэ хэрэг дээр ажиллаж байна” гэжээ.
БОЛЬЁ ОО
Афганистанд алба хааж байгаад 2009 онд олзлогдон таван жилийн турш барьцаанд байсан Америкийн армийн түрүүч Боуи Бергдалыг баривчлагдсан талибудаар сольсон тухай мэдээ америкчуудын анхаарлыг татсан хэвээр байна. Бергдалыг сулласны хариуд Америкийн Засгийн газар Кубын Гуантанамо дахь Тэнгисийн цэргийн баазын тусгай шоронгоос таван талибыг гаргасан нь асуудал үүсгээд байна. Олзны цэргийг баривчлагдсан талибуудаар сольсноор Бараг Обама нь АНУ-ыг алан хядагчидтай хэлэлцээр хийхийг хориглодог бодлогоос урвалаа гэж шүүмжилж байгаа юм. Үүний дээр суллагдсан талибууд цаашид Америкт хор хөнөөл учруулахгүй гэх баталгаа байхгүй, тэгээд ч Бергдал олзлогдохын өмнө ангийн байрлалаас дур мэдэн гарч явсан гэцгээж байна. Энэ шүүмжлэлийг дагаад Бергдалын эцэг, эхэд үл мэдэгдэх этгээдүүд сүрдүүлэн заналхийлж эхэлсэн тухай Мөрдөх товчооны төлөөлөгч СNN агентлагт мэдээлжээ. “Хүү чинь Америкийн нэр төрийг гутаалаа” гэсэн утгатай заналхийлэл ирсэн бололтой.Үүнтэй холбоотойгоор Мөрдөх товчооны төлөөлөгч “Бид сүрдүүлэг болгонд хариуцлагатай ханддаг бөгөөд одоо муж болон орон нутгийн хамтрагчидтайгаа энэ хэрэг дээр ажиллаж байна” гэжээ.
0 Сэтгэгдэл
2014.06.09
























