Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Гэр бүлээ гадаадад гаргасан албан тушаалтнуудыг шийтгэв
Хятадад явуулж байгаа авлигын эсрэг өргөн хүрээтэй кампанит ажлын хүрээнд намын гишүүн, өндөр албан тушаалтнуудад онцгой анхаарал хандуулж байгаа билээ. Авлигын олон хэргийн мөрдөх явцад өндөр албан тушаалтнууд гэр бүлийн гишүүддээ оффшор улсад байнга оршин суух эрх авч өгч гадаад руу гаргаад авлига, эрх мэдлээ хэтрүүлэх замаар олж авсан мөнгөө тэдний нэр дээр шилжүүлэн өөрсдөө гэмгүй үлддэг арга байдгийг илрүүлжээ. Гадаад амьдарч байгаа гэр бүлийн хүмүүс нь ашиг орлогын мэдүүлэг өгөх албагүй болохоор Хятадын холбогдох албаныхан шалгаж чаддаггүй үлддэг байж. Ийм баян албан тушаалтнуудыг “нүцгэн баячууд” гэж нэрлэх болсон. Үүнээс болж том албан тушаалтнуудыг гадаадад амьдарч байгаа гэр бүлийн хүмүүсээ нэн даруй эх орон руугаа татах тушаал гаргасан байна. Энэ тушаалын гүйцэтгэлийг шалгах ажиллагаа Гуандун мужид явагдаж мянга гаруй албан тушаалтныг шийтгэжээ.
“China Economic Net” –ийн мэдээлж байгаагаар шалгалтын үр дүнд 886 албан тушаалтан, түүний дотор улсын хэмжээний 134 түшмэдийг албан тушаалаас халсан байна. Ахин 200 гаруй албан тушаалтан гадаадад амьдардаг гэр бүлийн хүмүүстээ хандан байнга оршин суух зөвшөөрлөөс татгалзаж эх орондоо яаралтай эргэж ир гэж ятгаж байгаа гэнэ. Ятгалга нь үр дүнгүй болвол эдгээр хүн албан тушаалаасаа огцорч таарах бололтой.

0 Сэтгэгдэл