Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Шоронгоос нисдэг тэргээр оргожээ
Канадын Квебек мужийн цагдаа нар шоронгоос нисдэг тэргээр оргосон хоригдлуудыг хайх ажиллагаа эхлүүлсэн тухай тус улсын “CBC” суваг мэдээллээ. Хэрэгтнүүд бямба гарагийн орой, орон нутгийн цагаар 19 цагийн үед салхилж байх үедээ тэднийг авахаар ирсэн нисдэг тэргэнд сууж оргосон аж. Цагдаа нар нисдэг тэрэг ямар аргаар зэвсэглэсэн харуул хамгаалалттай газар буусныг тодруулахаар шоронгийн ажилтнуудтай хамтран ажиллаж байгаа аж. Одоо хамгийн чухал нь нисдэг тэрэг байгаа газрыг олох явдал гэж цагдаа нар онцолжээ.
Энэ дуулиантай явдал нь Канадад нисдэг тэрэг ашиглан шоронгоос оргосон хоёр дахь тохиолдол болсон байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард Канадын зүүн өмнөд нутагт байдаг Сен Жером хотын шоронд хоригдож байсан хоёр хэрэгтэн нисдэг тэргээр оргож байв. Тухайн үед цагдаа нар шуурхай ажилласны хүчинд нисдэг тэргийг шоронгоос 85 км зайтай байдаг цанын амралтын орчмоос илрүүлж, оргосон хэрэгтнүүдийг баривчилж байжээ.
Канадын Квебек мужийн цагдаа нар шоронгоос нисдэг тэргээр оргосон хоригдлуудыг хайх ажиллагаа эхлүүлсэн тухай тус улсын “CBC” суваг мэдээллээ. Хэрэгтнүүд бямба гарагийн орой, орон нутгийн цагаар 19 цагийн үед салхилж байх үедээ тэднийг авахаар ирсэн нисдэг тэргэнд сууж оргосон аж. Цагдаа нар нисдэг тэрэг ямар аргаар зэвсэглэсэн харуул хамгаалалттай газар буусныг тодруулахаар шоронгийн ажилтнуудтай хамтран ажиллаж байгаа аж. Одоо хамгийн чухал нь нисдэг тэрэг байгаа газрыг олох явдал гэж цагдаа нар онцолжээ.Энэ дуулиантай явдал нь Канадад нисдэг тэрэг ашиглан шоронгоос оргосон хоёр дахь тохиолдол болсон байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард Канадын зүүн өмнөд нутагт байдаг Сен Жером хотын шоронд хоригдож байсан хоёр хэрэгтэн нисдэг тэргээр оргож байв. Тухайн үед цагдаа нар шуурхай ажилласны хүчинд нисдэг тэргийг шоронгоос 85 км зайтай байдаг цанын амралтын орчмоос илрүүлж, оргосон хэрэгтнүүдийг баривчилж байжээ.
0 Сэтгэгдэл
























