Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Ким Чен Ун, Путинд хүчирхэг гүрэн байгуулахыг хүсчээ
Оросын өдрийг тохиолдуулан Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд баярын цахилгаан илгээжээ. “Ерөнхийлөгч таны удирдлаган дор оросын ард түмэн улс орныхоо аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах, эдийн засгаа өөрчлөн шинэчлэх, батлан хамгаалах чадвараа бэхжүүлэхэд асар их амжилт олж байна” гэж цахилгаан утсанд тэмдэглэжээ.
Ким Чен Уныхаар бол Умард Солонгос, Оросын харилцаа хамтын ажиллагаа “ард түмний сонирхлын дагуу өргөжин хөгжиж” байгаа гэнэ. Тэр бас хоёр орны холбоо харилцаа хоёр талын гарын үсэг зурсан хамтын баримт бичгийн дагуу эрчимтэй бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Оросын өдөрт зориулан Пеньянд болсон хүлээн авалт дээр ч гэсэн БНАСАУ-ын Гадаад худалдааны сайд Ли Рен Нам оросын Засгийн газар, ард түмэнд хандаж “Хүчирхэг гүрэн байгуулах үйлстээ өндөр амжилт олох”-ыг хүссэн байна. Пеньян дахь ОХУ-ын ЭСЯ, оросын бусад байгууллагуудын төлөөлөгчид Солонгосын нийслэлийн цэцэрлэгт хүрээлэн дэх солонгосын ард түмний төлөө амиа өргөсөн зөвлөлтийн дайчдын “Чөлөөлөлт” цогцолборт цэцэг өргөжээ.
1990 оны зургадугаар сарын 12-ны өдөр Оросын Дээд зөвлөл ОХУ-ыг тусгаар улс болохыг баталгаажуулсан тунхаглал баталсан юм.
Оросын өдрийг тохиолдуулан Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд баярын цахилгаан илгээжээ. “Ерөнхийлөгч таны удирдлаган дор оросын ард түмэн улс орныхоо аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах, эдийн засгаа өөрчлөн шинэчлэх, батлан хамгаалах чадвараа бэхжүүлэхэд асар их амжилт олж байна” гэж цахилгаан утсанд тэмдэглэжээ. Ким Чен Уныхаар бол Умард Солонгос, Оросын харилцаа хамтын ажиллагаа “ард түмний сонирхлын дагуу өргөжин хөгжиж” байгаа гэнэ. Тэр бас хоёр орны холбоо харилцаа хоёр талын гарын үсэг зурсан хамтын баримт бичгийн дагуу эрчимтэй бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Оросын өдөрт зориулан Пеньянд болсон хүлээн авалт дээр ч гэсэн БНАСАУ-ын Гадаад худалдааны сайд Ли Рен Нам оросын Засгийн газар, ард түмэнд хандаж “Хүчирхэг гүрэн байгуулах үйлстээ өндөр амжилт олох”-ыг хүссэн байна. Пеньян дахь ОХУ-ын ЭСЯ, оросын бусад байгууллагуудын төлөөлөгчид Солонгосын нийслэлийн цэцэрлэгт хүрээлэн дэх солонгосын ард түмний төлөө амиа өргөсөн зөвлөлтийн дайчдын “Чөлөөлөлт” цогцолборт цэцэг өргөжээ.
1990 оны зургадугаар сарын 12-ны өдөр Оросын Дээд зөвлөл ОХУ-ыг тусгаар улс болохыг баталгаажуулсан тунхаглал баталсан юм.
0 Сэтгэгдэл
өндөр болгох нууц
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
2015.03.16
























