Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
“Ертөнцийн төгсгөл” сурталчлагчдыг Хятадад баривчилжээ
2012 оны төгсгөлөөс Хятадад идэвхтэй ажиллаж эхэлсэн ертөнцийн төгсгөлийг сурталчилдаг шашны бүлэглэлийн 15 гишүүнийг Өвөр монголд баривчилсан байна. Тэд хөгжим, бүжиг ашиглан өөрсдийн дагагсдад нөлөөлж ертөнцийн төгсгөлийн тухай итгүүлэхийг зорьдог байжээ. Тэдний 12-ыг нь шууд буруутгаж байгаа бол гурвыг нь захиргааны зөрчил гаргасан гэж саатуулсан байна.
Mentuhui гэдэг энэ бүлэглэл 1995 онд анх Хятадад хуулиас гадуур байгуулагдсан бол сүүлийн үед улам идэвхжиж хүрээгээ тэлэх болжээ. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн тэд үүр цайх, нар шингэх үеэр иргэдийг өглөөний дасгал хийх, амарч байх үеэр хотын цэцэрлэгт хүрээлэн, орон сууцны хорооллуудад цуглардаг болсон байна. Тэд хүмүүсийг татахын тулд сургааль дуулж, өөрсдийн хэлснээр “тэнгэрийн бүжиг” бүжин хүмүүсийг нэгдэхийг уриалан энэ үеэрээ ертөнцийн төгсгөлийн тухайгаа сурталчилдаг байна. Өмнө нь тэд голдуу хөдөөгийн хүмүүсийг өөртөө татахыг эрмэлздэг байсан бол одоо хотын иргэд ялангуяа залуусыг татахаар оролддог болсон гэж цагдаагийнхан ярьжээ.
2012 оны төгсгөлөөс Хятадад идэвхтэй ажиллаж эхэлсэн ертөнцийн төгсгөлийг сурталчилдаг шашны бүлэглэлийн 15 гишүүнийг Өвөр монголд баривчилсан байна. Тэд хөгжим, бүжиг ашиглан өөрсдийн дагагсдад нөлөөлж ертөнцийн төгсгөлийн тухай итгүүлэхийг зорьдог байжээ. Тэдний 12-ыг нь шууд буруутгаж байгаа бол гурвыг нь захиргааны зөрчил гаргасан гэж саатуулсан байна. Mentuhui гэдэг энэ бүлэглэл 1995 онд анх Хятадад хуулиас гадуур байгуулагдсан бол сүүлийн үед улам идэвхжиж хүрээгээ тэлэх болжээ. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн тэд үүр цайх, нар шингэх үеэр иргэдийг өглөөний дасгал хийх, амарч байх үеэр хотын цэцэрлэгт хүрээлэн, орон сууцны хорооллуудад цуглардаг болсон байна. Тэд хүмүүсийг татахын тулд сургааль дуулж, өөрсдийн хэлснээр “тэнгэрийн бүжиг” бүжин хүмүүсийг нэгдэхийг уриалан энэ үеэрээ ертөнцийн төгсгөлийн тухайгаа сурталчилдаг байна. Өмнө нь тэд голдуу хөдөөгийн хүмүүсийг өөртөө татахыг эрмэлздэг байсан бол одоо хотын иргэд ялангуяа залуусыг татахаар оролддог болсон гэж цагдаагийнхан ярьжээ.
0 Сэтгэгдэл
























