Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
Сонгуульд санал өглөө гэж хурууг нь тайрчээ
Афганистанд өнгөрсөн бямба гаригт болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өглөө хэмээн Талибан бүлэглэлийнхэн 11 хүний хурууг тайрч, балмад аашилжээ. Тэд үүгээр ч зогсохгүй сонгуулийг үймүүлэхээр пуужин харваж, халдлага зохион байгуулсны улмаас 47 хүн нас барсан юм. Талибаны зохион байгуулсан удаа дараагийн халдлага дайралтад өртөж амиа алдсан хүмүүсийн 20 нь энгийн иргэн, бусад нь сонгуулийн ажилтан байжээ. Үүнээс гадна армийн 60 гаруй цэрэг дайчид амиа алдсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хоёулаа баруунтай холбоо харилцаагаа сайжруулж, ирэх хоёр жилд АНУ-ын 10 мянган цэргийг эх орондоо байлгах төлөвлөгөөтэй байгаа учраас Талибан бүлэглэлийнхэн афганчуудыг сонгуульд оролцож, тэдний төлөө саналаа өгч болохгүй хэмээн шахаж шаардаж байгаа юм.
Сонгуульд оролцох насны 12 сая хүнтэй Афганы Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ирэх долдугаар сарын 22-нд гарна.
Афганистанд өнгөрсөн бямба гаригт болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өглөө хэмээн Талибан бүлэглэлийнхэн 11 хүний хурууг тайрч, балмад аашилжээ. Тэд үүгээр ч зогсохгүй сонгуулийг үймүүлэхээр пуужин харваж, халдлага зохион байгуулсны улмаас 47 хүн нас барсан юм. Талибаны зохион байгуулсан удаа дараагийн халдлага дайралтад өртөж амиа алдсан хүмүүсийн 20 нь энгийн иргэн, бусад нь сонгуулийн ажилтан байжээ. Үүнээс гадна армийн 60 гаруй цэрэг дайчид амиа алдсан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хоёулаа баруунтай холбоо харилцаагаа сайжруулж, ирэх хоёр жилд АНУ-ын 10 мянган цэргийг эх орондоо байлгах төлөвлөгөөтэй байгаа учраас Талибан бүлэглэлийнхэн афганчуудыг сонгуульд оролцож, тэдний төлөө саналаа өгч болохгүй хэмээн шахаж шаардаж байгаа юм.
Сонгуульд оролцох насны 12 сая хүнтэй Афганы Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ирэх долдугаар сарын 22-нд гарна.
0 Сэтгэгдэл
























