Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
Дотоод яамны генерал байцаалтын үеэр амиа хорложээ
ОХУ-ын Дотоод яамны генерал Борис Колесников авлигын хэрэгт сэижглэгдэн шалгуулж байхдаа байцаалтад очихдоо харгалзаж явсан ажилтны хөл рүү өшиглөөд тагт руу гүйн гарч зургаан давхраас үсэрч амиа хорлолоо гэж Оросын Мөрдөн байцаах албаны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин мэдээлсэн байна. Колесников түүнийг албан тушаалаа хэтрүүлэн, авлига авсан зэрэг хэргийг үндэслэлгүй гэж няцааж байсан ч үүний өмнө хоёр ч удаа амиа хорлохыг завдаж байжээ.
Хошууч генерал Колесников бол ОХУ-ын ДЯЯ-ны системд хамгийн залуу ердөө 36 настай генерал байсан байна. Колесников, түүний дарга байсан Денис Сугробов, өөр хэд хэдэн албан тушаалтныг албан тушаалаа хэтрүүлсэн, гэмт хэрэгтнүүдийг халхалсныхаа төлөө сард 10,0 мянган долларын авлига авч байсан хэрэгт сэжиглэн шалгаж байсан юм. Хууль сахиулагчид гэмт хэрэгнүүдийг халхлах, авлига авах энэ бүхий л арга хэмжээг зохион байгуулагч нь Колесников байсан гэж үзэж байгаа юм.
ОХУ-ын Дотоод яамны генерал Борис Колесников авлигын хэрэгт сэижглэгдэн шалгуулж байхдаа байцаалтад очихдоо харгалзаж явсан ажилтны хөл рүү өшиглөөд тагт руу гүйн гарч зургаан давхраас үсэрч амиа хорлолоо гэж Оросын Мөрдөн байцаах албаны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин мэдээлсэн байна. Колесников түүнийг албан тушаалаа хэтрүүлэн, авлига авсан зэрэг хэргийг үндэслэлгүй гэж няцааж байсан ч үүний өмнө хоёр ч удаа амиа хорлохыг завдаж байжээ. Хошууч генерал Колесников бол ОХУ-ын ДЯЯ-ны системд хамгийн залуу ердөө 36 настай генерал байсан байна. Колесников, түүний дарга байсан Денис Сугробов, өөр хэд хэдэн албан тушаалтныг албан тушаалаа хэтрүүлсэн, гэмт хэрэгтнүүдийг халхалсныхаа төлөө сард 10,0 мянган долларын авлига авч байсан хэрэгт сэжиглэн шалгаж байсан юм. Хууль сахиулагчид гэмт хэрэгнүүдийг халхлах, авлига авах энэ бүхий л арга хэмжээг зохион байгуулагч нь Колесников байсан гэж үзэж байгаа юм.
0 Сэтгэгдэл
























