Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
ХЯТАД ТЭРБУМТАН АМЕРИК ЯДУУСЫГ ДАЙЛНА
Санаанд оромгүй зүйл хийдгээрээ алдартай Хятадын тэрбумтан Чэнь Гуанбяо Нью-Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнд болох буяны оройн зоогт Америкийн мянга гаруй ядуусыг урьжээ. Зургадугаар сарын 25-нд болох буяны зоогийнхоо урилгыг тэрээр “The New York Times”, “The Wall Street Journal” зэрэг Америкийн бүх том сонин дээр байрлуулжээ. Зоогт хүрэлцэн ирсэн ядуус тансаг рестораны зоогийг үнэгүй идэх төдийгүй 300 ам.доллар дотор нь хийсэн улаан дугтуй бэлгэнд авч, иймэрхүү арга хэмжээ болгонд уламжлал ёсоор явдаг “We Are The World” дууг тэрбумтан эр өөрөө дуулахыг сонсоно.
Энэхүү өвөрмөц арга хэмжээгээрээ Чэнь Гуанбяо хятад баячуудын талаарх өрөөсгөл ойлголтыг өөрчлөхөөр шийдсэн гэнэ. Хятадын баячууд гэж хээнцэр тансаг амьдралд хамаг байдгаа өгчихдөг баярхагчид биш, бусад орны саятнуудын адил буяны арга хэмжээ зохион байгуулж чаддаг гэдгийг бодитоор харуулах гэж хичээсэн нь энэ аж.
Санаанд оромгүй зүйл хийдгээрээ алдартай Хятадын тэрбумтан Чэнь Гуанбяо Нью-Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнд болох буяны оройн зоогт Америкийн мянга гаруй ядуусыг урьжээ. Зургадугаар сарын 25-нд болох буяны зоогийнхоо урилгыг тэрээр “The New York Times”, “The Wall Street Journal” зэрэг Америкийн бүх том сонин дээр байрлуулжээ. Зоогт хүрэлцэн ирсэн ядуус тансаг рестораны зоогийг үнэгүй идэх төдийгүй 300 ам.доллар дотор нь хийсэн улаан дугтуй бэлгэнд авч, иймэрхүү арга хэмжээ болгонд уламжлал ёсоор явдаг “We Are The World” дууг тэрбумтан эр өөрөө дуулахыг сонсоно.Энэхүү өвөрмөц арга хэмжээгээрээ Чэнь Гуанбяо хятад баячуудын талаарх өрөөсгөл ойлголтыг өөрчлөхөөр шийдсэн гэнэ. Хятадын баячууд гэж хээнцэр тансаг амьдралд хамаг байдгаа өгчихдөг баярхагчид биш, бусад орны саятнуудын адил буяны арга хэмжээ зохион байгуулж чаддаг гэдгийг бодитоор харуулах гэж хичээсэн нь энэ аж.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
























