Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
Италийн эргээс цагаачдын цогцостой хөлөг олдлоо
Италийн эргийн хамгаалалтын албаныхан эрэг орчмоос цагаачид болон 30 гаруй цогцос тээсэн загас агнуурын хөлөг олсноо Хойд Африкаас Сицил рүү зорчиж явсан гэж таамаглаж байгаа юм байна. Италийн тэнгисийн цэргийн хүчний мэдээлснээр аврагчид хөлөг дээр байсан хүмүүс, цогцосуудыг нүүлгэн шилжүүлж гаргахад тэнд төрөх тун дөхсөн хоёр ч жирэмсэн эмэгтэй байжээ. Хөлөг дээр ойролцоогоор 590 дүрвэгч байснаас нэлээд хэдэн хүнд нь эмнэлгийн тусламж хэрэгтэй болсон гэж Эргийн хамгаалалтын алба мэдээлжээ. Ер нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Италийн тэнгисийн цэргийн Эргийн хамгаалалтын алба тус улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэж явсан 1600 орчим хүнийг аварсан байна.
Энэ 2014 он гараад нийтдээ 60 гаруй мянган цагаач иргэн тус улсын өмнөд нутгаар орж ирсэн гэж Италийн Засгийн газар мэдээлж байна. Энэ байдлаар бол энэ он Италийн хувьд цагаач иргэд орж ирсэн тоогоороо дээд амжилт тогтоож магадгүй байгаа юм. 2011 онд энэ улсад хамгийн их буюу 63 мянган цагаач иргэн орж ирж байсан юм.
Италийн эргийн хамгаалалтын албаныхан эрэг орчмоос цагаачид болон 30 гаруй цогцос тээсэн загас агнуурын хөлөг олсноо Хойд Африкаас Сицил рүү зорчиж явсан гэж таамаглаж байгаа юм байна. Италийн тэнгисийн цэргийн хүчний мэдээлснээр аврагчид хөлөг дээр байсан хүмүүс, цогцосуудыг нүүлгэн шилжүүлж гаргахад тэнд төрөх тун дөхсөн хоёр ч жирэмсэн эмэгтэй байжээ. Хөлөг дээр ойролцоогоор 590 дүрвэгч байснаас нэлээд хэдэн хүнд нь эмнэлгийн тусламж хэрэгтэй болсон гэж Эргийн хамгаалалтын алба мэдээлжээ. Ер нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Италийн тэнгисийн цэргийн Эргийн хамгаалалтын алба тус улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэж явсан 1600 орчим хүнийг аварсан байна. Энэ 2014 он гараад нийтдээ 60 гаруй мянган цагаач иргэн тус улсын өмнөд нутгаар орж ирсэн гэж Италийн Засгийн газар мэдээлж байна. Энэ байдлаар бол энэ он Италийн хувьд цагаач иргэд орж ирсэн тоогоороо дээд амжилт тогтоож магадгүй байгаа юм. 2011 онд энэ улсад хамгийн их буюу 63 мянган цагаач иргэн орж ирж байсан юм.
0 Сэтгэгдэл
























