Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
ОХУ ойрын үед Украинд цэрэг оруулж мэднэ
Znak.com хэвлэл ОХУ-ын Гадаад яамны удирдлагын ойрын эх сурвалжаас авч мэдээлснийг үзэхэд Оросын зүгээс Украины дорнод бүс нутагт энхийг сахиулах ажиллагаагаа ирэх 48 цагийн дотор эхэлж магадгүй гэнэ. “Нөхцөл байдал хүнд байна. Хоёр хоногийн өмнө Донецк, Луганск мужид хэдэн сарын турш үргэлжилж байгаа мөргөлдөөнийг “царцааж” салан тусгаарлагчид ч, украины арми ч галаа зогсоох, Орос Донецкийн ч, Луганскийн ч Бүгд найрамдах улс гэдгийг хүлээн зөвшөөрөгүй гэсэн саналыг Петр Порошенкод дэвшүүлсэн. Украины ерөнхийлөгч энэ саналыг хүлээж авсангүй, өдөр бүр энгийн номхон хүмүүс амь алдсаар байна. Хэрэв оросын хэсэг, том хотуудыг бүслээд энгийн иргэдэд аюул учирвал тэднийгээ хамгаалахын тулд Оросын талаас энхийг сахиулах ажиллагаа эхлүүлэхэд бэлэн байна” гэж хэлсэн эх сурвалжийнхаа үгийг хэвлэл иш татжээ.
Үүний зэрэгцээ бас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд оросын цэргийг оруулах талаар аль хоёрдугаар сард Холбооны зөвлөлд санал оруулж байсныг дурдаад үүнийг хойшлуулсан нь Путины Австрид хийх айлчлалтай холбоотой байсан гэж тайлбарлажээ.
“Эцсийн шийдвэр гараагүй байна, гэхдээ байдал тун хүнд байна” гэж эх сурвалж дахин хэлснийг хэвлэл нийтэлсэн байна.
Znak.com хэвлэл ОХУ-ын Гадаад яамны удирдлагын ойрын эх сурвалжаас авч мэдээлснийг үзэхэд Оросын зүгээс Украины дорнод бүс нутагт энхийг сахиулах ажиллагаагаа ирэх 48 цагийн дотор эхэлж магадгүй гэнэ. “Нөхцөл байдал хүнд байна. Хоёр хоногийн өмнө Донецк, Луганск мужид хэдэн сарын турш үргэлжилж байгаа мөргөлдөөнийг “царцааж” салан тусгаарлагчид ч, украины арми ч галаа зогсоох, Орос Донецкийн ч, Луганскийн ч Бүгд найрамдах улс гэдгийг хүлээн зөвшөөрөгүй гэсэн саналыг Петр Порошенкод дэвшүүлсэн. Украины ерөнхийлөгч энэ саналыг хүлээж авсангүй, өдөр бүр энгийн номхон хүмүүс амь алдсаар байна. Хэрэв оросын хэсэг, том хотуудыг бүслээд энгийн иргэдэд аюул учирвал тэднийгээ хамгаалахын тулд Оросын талаас энхийг сахиулах ажиллагаа эхлүүлэхэд бэлэн байна” гэж хэлсэн эх сурвалжийнхаа үгийг хэвлэл иш татжээ. Үүний зэрэгцээ бас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд оросын цэргийг оруулах талаар аль хоёрдугаар сард Холбооны зөвлөлд санал оруулж байсныг дурдаад үүнийг хойшлуулсан нь Путины Австрид хийх айлчлалтай холбоотой байсан гэж тайлбарлажээ.
“Эцсийн шийдвэр гараагүй байна, гэхдээ байдал тун хүнд байна” гэж эх сурвалж дахин хэлснийг хэвлэл нийтэлсэн байна.
0 Сэтгэгдэл
Х
Орос бол монгол биш.Өөрсдийн иргэдээ нүдэн дээрээ алуулаад зүгээр хараад суухгүй блгүйдээ.
2014.07.04
























