Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТХГН-ийг хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ
Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
Умард Солонгос Өмнөдөд холбооны зарчмаар нэгдэх санал тавилаа
БНАСАУ-ын Засгийн газар Өмнөд Солонгост хандан улс орноо нэгтгэх талаар тодорхой алхам хийхийг уриалж иж бүрэн арга хэмжээнүүд авахыг санал болгосон байна хэмээн ИТАР-ТАСС агентлаг БНАСАУ-ын засгийн газрын мэдэгдлээс иш татан мэдээллээ.

Энэ баримт бичигт хоёр улс холбооны улсын зарчим дээр нэгдэж болох юм гээд энэ нь “Хоёр өөр үзэл суртал, нийгмийн хоёр өөр тогтолцоо байх юм” гэжээ.
Пеньян бас “дайсагнал, зөрчил мөргөлдөөнөөс татгалзаж, гадаад хүчнээс хараат байдлыг эцэс болгон Өмнөд болон Умардын харилцааг сайжруулан таатай уур амьсгал бүрдүүлэх”-ийг санал болгожээ.
Ингэхдээ Өмнөдийн ерөнхийлөгч Ким Дэ Жуны 2000 онд Пеньянд айлчилж умардын удирдагч Ким Чен Иртэй уулзахдаа гарын үсэг зурсан тунхаг бичгийг тулгуур болгохыг уриалжээ. БНАСАУ энэ тунхаг бичгийг “Бүх солонгосын ард түмнийэрх ашиг, хувь заяаны төлөө эх орноо нэгтгэхэд түүхэн чухал баримт бичиг гэж үзэж байгаа юм.
Умардынхны үзэж байгаагаар бол хоёр улсын зөрчил дээд цэгтээ хүрч ямар нэгэн болгоомжгүй үйлдлээс болж дайн гарахад хүрээд байгаа гэсэн байна.
Энэ саналд Өмнөдийн тал ямар нэгэн хариу өгсөн эсэх талаар мэдээлээгүй байна.
Зургадугаар сарын сүүлчээр БНАСАУ дайны байдлыг эцэс болгох санал дэвшүүлж Пеньян байлдааны буудлагатай хээрийн сургуулиас татгалзах санал дэвшүүлэн үүнийгээ долдугаар сарын 4-нөөс мөрдөж эхэлье гэсэн юм.
Энэ үед нь Өмнөд Солонгос “Пеньян үнэхээр л энхтайвныг хүсч байгаа бол үүнийгээ нотолж өөрийн шийдвэртэй алхмаа харуулах ёстой. Энэ нь Солонгосын хойгт заналхийлж байгаа цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах гэсэн үг” хэмээн өмнөдийн хоёр солонгоснг нэгтгэх яамнаас мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл