Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Их бууны буудлагад Ким Чен Ун өөрөө оролцлоо
Умард Солонгосын зүүн эрэг дэх Солонгосын Ардын армийн 171 дүгээр анги Япон тэнгис рүү тийрэлтэт сумаар буудсан хээрийн сургуульд Батлан хамгаалах хорооны дарга, удирдагч Ким Чен Ун өөрийн биеэр оролцож гал нээх тушаал өгсөн байна. Буудлагын үр дүнд тэрээр сэтгэл хангалуун байж, “Солонгосын ардын армийн дайчид дайсанд хүчтэй цохилт өгөхөд бэлэн байна” гэж үнэлжээ. Ким Чен Уныхаар бол БНАСАУ-д дайсагнагч хүчнүүд сүүлийн үест “социалист улс орныг нь боомилж хүчирхийлэх гэсэн оролдлогоо бүр ил тод явуулах” болжээ. Тэрээр “Ганцхан БНАСАУ-ын ард түмэн цэцэглэн хөгжиж байгаа орноо байгуулах их үйлсээ үргэлжлүүлж, эх оронч үзлээр хүмүүжсэн солонгосын арми улс орноо найдвартай батлан хамгаалж байна” гэснийг хэвлэлүүд иш татжээ.
БНАСАУ-ын тэргүүнийг буудлагын сургууль удирдахад Солонгосын ардын армийнУлстөрийн ерөнхий газрын дарга дэд маршал Хван Пён Со, жанжин штабын дарга армийн генерал Ли Ён Гиль, Ардын зэвсэгт хүчний дэд сайд Со Хон Чан нар дагалдан явсан байна.
Умард Солонгосын зүүн эрэг дэх Солонгосын Ардын армийн 171 дүгээр анги Япон тэнгис рүү тийрэлтэт сумаар буудсан хээрийн сургуульд Батлан хамгаалах хорооны дарга, удирдагч Ким Чен Ун өөрийн биеэр оролцож гал нээх тушаал өгсөн байна. Буудлагын үр дүнд тэрээр сэтгэл хангалуун байж, “Солонгосын ардын армийн дайчид дайсанд хүчтэй цохилт өгөхөд бэлэн байна” гэж үнэлжээ. Ким Чен Уныхаар бол БНАСАУ-д дайсагнагч хүчнүүд сүүлийн үест “социалист улс орныг нь боомилж хүчирхийлэх гэсэн оролдлогоо бүр ил тод явуулах” болжээ. Тэрээр “Ганцхан БНАСАУ-ын ард түмэн цэцэглэн хөгжиж байгаа орноо байгуулах их үйлсээ үргэлжлүүлж, эх оронч үзлээр хүмүүжсэн солонгосын арми улс орноо найдвартай батлан хамгаалж байна” гэснийг хэвлэлүүд иш татжээ. БНАСАУ-ын тэргүүнийг буудлагын сургууль удирдахад Солонгосын ардын армийнУлстөрийн ерөнхий газрын дарга дэд маршал Хван Пён Со, жанжин штабын дарга армийн генерал Ли Ён Гиль, Ардын зэвсэгт хүчний дэд сайд Со Хон Чан нар дагалдан явсан байна.
0 Сэтгэгдэл
























