Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Тээгч эхийн асуудлыг боловсронгуй болгохыг шаардав
Австралийн хос Тайландад тээгч эх хөлслөн хүүхэд төрүүлсний дараа хоёр ихрийн нэгийг нь аваад нөгөөхийг нь орхисон дуулиант хэрэг гарсан. Энэ хэргийн дараа хүний эрхийг хамгаалагч нар тээгч эхийн асуудлыг зохицуулдаг хуулийг илүү боловсронгуй болгохыг уриалжээ. Австралид тээгч эх хөлслөхийг хориглодог бөгөөд хүүхэдгүй хосууд үнэ төлбөргүй хүүхэд тээх хүн олох ёстой. Иймд жил болгон Австралийн 400-500 хос хүүхэд тээгч хөлслөхөөр Тайланд, Энэтхэг, АНУ гэх мэт орныг зорьдог ажээ.
Дээр дурдсан дуулиант хэрэг дээр хөлслөгдсөн тээгч эхээс гарсан хүү охин хоёрын хүү нь уушигны халдварт өвчтэй, зүрхний төрөлхийн гажигтай, Дауны хам шинжтэй байжээ. Иймд хөлсөлсөн Австрали хос эрүүл охиныг авч, хүүг үлдээгээд нутаг буцсан байна. Үүний дараа тээсэн тайланд эмэгтэй хүүг халамжлахаар болсноо мэдэгдсэн юм. Энэ мэдээг гарсны дараа интернэтээр хүүд эмнэлэгийн тусламж үзүүлэхэд туслах хандивын аян өрнөж гурав хоногийн дотор 150 мянган ам.доллар цуглуулжээ.
Энэ хэргийн дараагаар Австралийн эрх баригчид австрали хосуудад хилийн чанадад тээгч эх хөлслөхийг бүрэн хориглож магадгүй гэж эмээж байгаа тул ийнхүү хорих бус харин илүү боловсронгуй болгохыг уриалж байгаа юм байна.
Австралийн хос Тайландад тээгч эх хөлслөн хүүхэд төрүүлсний дараа хоёр ихрийн нэгийг нь аваад нөгөөхийг нь орхисон дуулиант хэрэг гарсан. Энэ хэргийн дараа хүний эрхийг хамгаалагч нар тээгч эхийн асуудлыг зохицуулдаг хуулийг илүү боловсронгуй болгохыг уриалжээ. Австралид тээгч эх хөлслөхийг хориглодог бөгөөд хүүхэдгүй хосууд үнэ төлбөргүй хүүхэд тээх хүн олох ёстой. Иймд жил болгон Австралийн 400-500 хос хүүхэд тээгч хөлслөхөөр Тайланд, Энэтхэг, АНУ гэх мэт орныг зорьдог ажээ.Дээр дурдсан дуулиант хэрэг дээр хөлслөгдсөн тээгч эхээс гарсан хүү охин хоёрын хүү нь уушигны халдварт өвчтэй, зүрхний төрөлхийн гажигтай, Дауны хам шинжтэй байжээ. Иймд хөлсөлсөн Австрали хос эрүүл охиныг авч, хүүг үлдээгээд нутаг буцсан байна. Үүний дараа тээсэн тайланд эмэгтэй хүүг халамжлахаар болсноо мэдэгдсэн юм. Энэ мэдээг гарсны дараа интернэтээр хүүд эмнэлэгийн тусламж үзүүлэхэд туслах хандивын аян өрнөж гурав хоногийн дотор 150 мянган ам.доллар цуглуулжээ.
Энэ хэргийн дараагаар Австралийн эрх баригчид австрали хосуудад хилийн чанадад тээгч эх хөлслөхийг бүрэн хориглож магадгүй гэж эмээж байгаа тул ийнхүү хорих бус харин илүү боловсронгуй болгохыг уриалж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
























