Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Калифорни мужийг зургаа хуваана
АНУ-ын Калифорни мужийг зургаан жижиг муж болгон хуваах саналыг 1,3 сая хүн дэмжин гарын үсэг зурсан байна. Ингэснээр мужийг хуваах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах боломжтой болж байгаа. Тэрбумтан Тим Дрейпер Калифорни мужийг зургаан жижиг муж хуваах саналыг анх 2013 оны сүүлээр гаргасан юм. Олон жижиг муж болгож хувааснааар намын ялгаанаас болж олон жилийн турш үр ашиггүй ажиллаж байгаа том муж улсын нэг Засгийн газрыг шуурхай, хариуцлагатай, үр ашигтай ажилладаг зургаан жижиг Засгийн газартай болгосон нь дээр нь гэж Тим Дрейпер үзэж байгаа аж. Энэ асуудлын талаар мужийн иргэд санал асуулга явуулахад 808 мянган хүний гарын үсэг цуглуулах шаардлагатай байжээ. Одоо нэгэнт ийнхүү санал асуулга явуулах босгыг давсан тул Цагаан ордон ямар хариу өгөхийг хүлээж байгаа бөгөөд нааштай хариу авбал 2016 онд санал асуулга явагдана. Гэвч ихэнх шинжээч энэ асуудлыг хэлэлцэх санал асуулга явагдахгүй гэж үзэж байна. Юуны өмнө АНУ-ын Конгресс энэ саналыг дэмжихгүй, дээр нь хоёрдугаар сард мужийн иргэдийн дунд судалгаа явуулахад 59 хувь нь Калифорни мужийг байгаа чигээр нь үлдээхийг дэмжжээ.
Калифорни муж нь хүн ам ба ДНБ-ий хэмжээгээрээ АНУ-д нэгдүгээрт, газар нутгаараа гуравдугаарт ордог. Америкийн мэдээллийн технологийн салбарын бүх л том компаниуд ажилладаг Цахиурын хөндий нь мөн л Калифорнид байрладаг.
Tsairin hondii bish Tsahiurin hondii gedeg yum.
АНУ-ын Калифорни мужийг зургаан жижиг муж болгон хуваах саналыг 1,3 сая хүн дэмжин гарын үсэг зурсан байна. Ингэснээр мужийг хуваах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах боломжтой болж байгаа. Тэрбумтан Тим Дрейпер Калифорни мужийг зургаан жижиг муж хуваах саналыг анх 2013 оны сүүлээр гаргасан юм. Олон жижиг муж болгож хувааснааар намын ялгаанаас болж олон жилийн турш үр ашиггүй ажиллаж байгаа том муж улсын нэг Засгийн газрыг шуурхай, хариуцлагатай, үр ашигтай ажилладаг зургаан жижиг Засгийн газартай болгосон нь дээр нь гэж Тим Дрейпер үзэж байгаа аж. Энэ асуудлын талаар мужийн иргэд санал асуулга явуулахад 808 мянган хүний гарын үсэг цуглуулах шаардлагатай байжээ. Одоо нэгэнт ийнхүү санал асуулга явуулах босгыг давсан тул Цагаан ордон ямар хариу өгөхийг хүлээж байгаа бөгөөд нааштай хариу авбал 2016 онд санал асуулга явагдана. Гэвч ихэнх шинжээч энэ асуудлыг хэлэлцэх санал асуулга явагдахгүй гэж үзэж байна. Юуны өмнө АНУ-ын Конгресс энэ саналыг дэмжихгүй, дээр нь хоёрдугаар сард мужийн иргэдийн дунд судалгаа явуулахад 59 хувь нь Калифорни мужийг байгаа чигээр нь үлдээхийг дэмжжээ.Калифорни муж нь хүн ам ба ДНБ-ий хэмжээгээрээ АНУ-д нэгдүгээрт, газар нутгаараа гуравдугаарт ордог. Америкийн мэдээллийн технологийн салбарын бүх л том компаниуд ажилладаг Цахиурын хөндий нь мөн л Калифорнид байрладаг.
0 Сэтгэгдэл
2014.08.04
























