Шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлов
Дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоцикл 04.10-наас замын хөдөлгөөнд оролцоно
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
Канадын гэр бүлийг тагнуул хийсэн гэж баривчлав
Хятадын эрх баригчид Канадын иргэн Кевин Гаррат ба Жулия Дон Гаррат нарыг төрийн нууц ба батлан хамгаалах технологид хамаарах нууцыг хулгайлсан хэргээр баривчилсан байна. Канадын иргэд 1984 оноос хойш Хятадад амьдарч байгаа бөгөөд Хойд Солонгосын хилийн ойролцоо кафе ажиллуулдаг байжээ.
Тэднийг наймдугаар сарын 4-нд тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутган Даньдун хотын аюулгүй байдлын албанд авчран байцаалт авсан байна. Одоогоор тэдэнтэй холбоо барих ямар ч боломжгүй байгаа аж.
Канад хосын ажиллуулдаг байсан кафе нь Даньдун хотод, Хятад ба Хойд Солонгос хоёрын хилийг заагладаг Ялу гол дээрх Найрамдлын гүүрнээс хэдхэн метрийн зайтай байрладаг байж. Ингэснээр Хятад ба Хойд Солонгос хоорондын авто тээврийн ачаа эргэлтийг бүртгэх боломж олгодог байсан юм байна. Үүний дээр канад хосууд барууны иргэдийг Хойд Солонгос руу аялуулдаг жуулчны бизнес давхар эрхэлдэг байжээ.
Сүүлийн хэдхэн жилийн дотор Хятад ба Хойд Солонгосын хилийн орчим барууны иргэд энэ мэт олон кафе нээсэн байна.
Хятадын эрх баригчид Канадын иргэн Кевин Гаррат ба Жулия Дон Гаррат нарыг төрийн нууц ба батлан хамгаалах технологид хамаарах нууцыг хулгайлсан хэргээр баривчилсан байна. Канадын иргэд 1984 оноос хойш Хятадад амьдарч байгаа бөгөөд Хойд Солонгосын хилийн ойролцоо кафе ажиллуулдаг байжээ. Тэднийг наймдугаар сарын 4-нд тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутган Даньдун хотын аюулгүй байдлын албанд авчран байцаалт авсан байна. Одоогоор тэдэнтэй холбоо барих ямар ч боломжгүй байгаа аж.

0 Сэтгэгдэл